Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2017 № 3

Ехова гэдэг Бурхны ариун нэрийг бичсэн еврей үсгийг Тетраграмматон гэдэг. Еврейгээр баруунаас зүүн тийш нь бичдэг.

Жижигхэн ч жинтэй еврей үсэг

Жижигхэн ч жинтэй еврей үсэг

Бурхны бүх амлалт биелнэ гэдэгт бид яагаад итгэж болох вэ? Бурхны амлалтад Есүс итгэдэг байсан. Мөн түүний сургаалыг сонссон хүмүүсийн итгэл бэхэждэг байв. «Ууланд айлдсан номлол»-доо Есүсийн хэлсэн нэг жишээг авч үзье. Үүнийг Матай 5:18-д «Би та нарт батлан хэлье. Тэнгэр газар үгүй болсон ч Хуульд бичигдсэн бүхэн биелтэл хамгийн жижиг үсэг, нэг цэг тэмдэг ч үгүй болохгүй» гэж бичсэн байдаг.

Еврей хэлний хамгийн жижиг үсэг нь י (ёд) юм. Энэ үсэг Ехова Бурхны ариун нэр болох Тетраграмматоны эхэнд ордог. * Хуулийн багш нар болон фарисайчуудын хувьд Бурхны хуульд байдаг үг үсэг төдийгүй «нэг цэг тэмдэг» хүртэл чухал байжээ.

Есүс тэнгэр газар үгүй болсон ч хуульд бичигдсэн зүйлс биелэхгүйгээр, хамгийн жижиг хэсэг ч арилж үгүй болохгүй гэж хэлсэн. Харин Библид тэнгэр, газар үүрд оршино гэж бичсэн байдаг (Дуулал 78:69). Тиймээс хуулийн хамгийн жижиг хэсэг ч гэсэн заавал биелнэ гэдгийг ойлгож болно.

Ехова Бурхан жижиг сажиг зүйлийг ч анхаардаг. Жишээ нь, израйлчуудад Дээгүүр өнгөрөх баярын хурганы ямар ч ясыг нь хугалж болохгүй гэж хэлсэн (Египетээс гарсан нь 12:46). Жижиг гэмээр заавар өгчээ. Ямар ч ясыг хугалж болохгүйн учрыг израйлчууд ойлгосон болов уу? Үгүй байх. Харин энэ үйл явдал хожим нь Мессиаг шонд хадуулан нас барахад нэг ч яс нь хугарахгүй гэсэн зөгнөлийн утгатайг Ехова мэдэж байсан (Дуулал 34:20; Ёохан 19:31–33, 36).

Есүсийн хэлсэн үг бидэнд ямар сургамжтай вэ? Еховагийн бүх амлалт нэг бүрчлэн яг таг биелнэ гэдэгт бүрэн итгэж болно. Тийм ээ, еврей хэлний хамгийн жижиг үсэг чухал ач холбогдолтой.

^ д/м 3 Грек цагаан толгойн хамгийн жижиг үсэг болох иота нь еврейн цагаан толгойн י (ёд) үсэгтэй бараг адилхан. Мосегийн хууль анх еврей хэлээр бичигдэж, хадгалагджээ. Тийм учраас Есүс энэ еврей үсгийн тухай хэлсэн бололтой.