Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 4

 ОНЦЛОХ СЭДЭВ | ТАЙВШРАЛЫГ ХААНААС ОЛОХ ВЭ?

Бид бүгдэд тайвшрал хэрэгтэй

Бид бүгдэд тайвшрал хэрэгтэй

Та хүүхэд байхдаа бүдэрч унаад гар хөлөө шалбалж байсан уу? Ээж тань яаж тайвшруулж байсныг сана даа. Шархыг тань цэвэрлэж, лент нааж өгсөн байх. Өвдсөндөө уйлахад, тэврээд энхрий зөөлөн үгээрээ аргадан тайвшруулсан биз ээ. Хүүхэд байхад дорхноо л тайвширдаг.

Харин өсөж томрох тусам амьдралд бэрхшээл зовлон бишгүй тохиолддог. Асуудал бэрхшээл ар араасаа гарахад, тайвшрах хэцүү болдог. Харамсалтай нь, зовлон бэрхшээл, хүүхэд байсан үеийнх шиг амархан шийдэгддэггүй. Хэдэн жишээ авч үзье.

  • Та ажлаасаа гэнэт халагдаж байсан уу? Хулиан ажлаасаа халагдаад хүнд цохилтод оржээ. «Гэр бүлээ яаж тэжээнэ ээ? Өчнөөн олон жил энэ компанид хөлс хүчээ шавхан ажиллалаа. Одоо би хэрэггүй болж байгаа юм байх даа?» гэж боджээ.

  • Эсвэл та хань ижлээсээ салсан уу? Ракел: «Жил 6 сарын өмнө нөхөр минь хаяад явахад надад их хэцүү байсан. Зүрх сэтгэл минь хуваагдах шиг болсон. Бие өвдөж, сэтгэл санаа тавгүйтсэн. Үнэхээр аймшигтай» хэмээн ярьжээ.

  • Та хүнд өвдсөн үү? Эдгэрэх магадлал тун бага байна уу? Эрт цагт амьдарч байсан Иов гэдэг хүн: «Би өнгөрөн одож байна. Би мөнх амьдрахгүй» хэмээн бодож байжээ (Иов 7:16). Та дараах үгтэй санал нийлэх байх. 80 гарсан Луис: «Би бараг л үхэх өдрөө хүлээж байна даа» гэж хэлсэн юм.

  • Та дотны хүнээ үхэлд алдаад яаж тайвшрахаа мэдэхгүй байна уу? Роберт: «Хүүгээ онгоцны ослоор нас барахад, эхэндээ би итгэж чадахгүй байсан. Тэгээд зүрх сэтгэл минь шаналж, яг л хурц сэлмээр сүлбүүлэх шиг болсон» (Лук 2:35).

Роберт Луис Ракел Хулиан нар ийм хүнд хэцүү үед ч тайвширч чаджээ. Тэд тайвшрахын тулд хэнд хандсан бэ? Тайвшралын Эх булаг төгс хүчит Бурханд ханджээ. Бурхан биднийг хэрхэн тайвшруулдаг вэ? Таныг ч бас тайвшруулах болов уу?