Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 1

 ХЭЗЭЭ Ч ХУУЧИРДАГГҮЙ ЗАРЧИМ

Чин сэтгэлээсээ уучил

Чин сэтгэлээсээ уучил

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил» (Колоссай 3:13).

Юу гэсэн үг вэ? Библид нүглийг өртэй, уучлахыг өрийг тэглэж байгаатай зүйрлэдэг (Лук 11:4). «Уучлах» гэж орчуулсан грек үгийг «буцаж төлөхийг шаардалгүй өрөөс чөлөөлөх» гэсэн утгатай гэж нэгэн бүтээлд тэмдэглэжээ. Биднийг гомдоосон хүнийг уучилна гэдэг тэр хүнээс өр нэхэхгүй гэсэн үг. Энэ нь хийсэн хэргийг нь тоохгүй өнгөрнө, өөгшүүлнэ гэсэн үг биш. Харин «[нэгнийхээ] эсрэг гомдол» байсан ч гэсэн гомдохоо болихыг хэлнэ.

Энэ зөвлөгөө орчин үед тустай юу? Бид бүгд төгс бус учраас алдаж энддэг (Ром 3:23). Мөн хэзээ нэг цагт эргээд хүнээс уучлалт гуйх хэрэг гардаг учир бусдыг уучлах нь ухаалаг хэрэг юм. Бусдыг уучилдаг байх нь бидэнд өөрсдөд маань ашигтай. Яагаад тэр вэ?

Хүнийг уучлахгүй, уурлаад, гомдоод байх нь өөрсдөд маань хортой. Уур хорсол аз жаргалыг үгүй хийж, хүнийг эвддэг. Эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Анагаах ухааны доктор Ёоичи Чида, сэтгэл судлаач, профессор Эндрю Стептоу нар «уурлан хилэгнэж, үзэн ядах нь ТСЭ [титэм судасны эмгэг] тусах эрсдэлийг нэмдэг болох нь саяхан явуулсан судалгаанаас харагдаж байна» гэж дүгнэжээ («Journal of the American College of Cardiology»).

Тэгвэл бусдыг уучлах нь ямар сайн талтай вэ? Чин сэтгэлээсээ уучилбал нэг нэгэнтэйгээ тайван, эвтэй, сайн харьцаатай байна. Хамгийн гол нь, бид чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг уучилдаг Бурхныг дуурайгчид гэдгээ батална. Өөрийг нь дуурайхыг Бурхан биднээс хүсдэг (Марк 11:25; Ефес 4:32; 5:1).