Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 1

 ЗАЛБИРЛАА ГЭЭД АШИГТАЙ ЮУ?

Залбирлыг сонсдог нэгэн байдаг уу?

Залбирлыг сонсдог нэгэн байдаг уу?

Хэн ч сонсдоггүй учраас залбирах бол цаг барсан ажил гэж үздэг хүмүүс байдаг. Зарим нь хичээгээд залбирсан ч хариулаагүй гэдэг. Бурхангүй үзэлтэй нэг хүн Бурхны тухай юу гэж төсөөлдгөө хэлжээ. Тэгээд «Та надад хариулж ядаж исгэрээч» гэж залбирсан байна. Гэвч Бурхан «юу ч хариулаагүй» гэжээ.

Бурхан гэж байдаг бөгөөд залбирлыг сонсдог гэж Библид бичсэн. «Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө» хэмээн эртний нэгэн хүний хэлсэн үг Библид байдаг (Исаиа 30:19). Өөр нэг зүйлд «цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг» гэжээ (Сургаалт үгс 15:8).

Есүсийг залбирахад «Бурхан Түүнийг сонссон» (Еврей 5:7).

Залбирлынхаа хариуг авсан хүмүүсийн тухай Библид бас бичсэн байдаг. Өөр нэг зүйлд Есүсийн тухай, «өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд ... гуйлтуудаа өргөж» «Бурхан Түүнийг сонссон» гэж бичжээ (Еврей 5:7). Бусад жишээг Даниел 9:21, Шастирын дэд 7:1-ээс уншиж болно.

Зарим хүнд, Бурхан залбиралд нь хариулахгүй байгаа юм шиг санагддаг нь ямар учиртай вэ? Залбирлыг ганцхан Библийн Бурхан болох Ехова сонсдог. Тийм учраас өөр бурхад юм уу, өвөг дээдэстээ биш Еховад залбирах учиртай. Өөрийнх нь «хүслийн дагуу» залбирвал Бурхан сонсоно гэж батлан хэлдэг (1 Иохан 5:14). Залбирлаа сонсгоё гэвэл Библийн Бурхныг, хүсэл тааллыг нь мэдэх хэрэгтэй.

Залбирал нь зөвхөн шашны зан үйл биш гэдэгт олон хүн итгэдэг. Учир нь Бурхан залбирлыг сонсож, хариулдаг. Кенид амьдардаг Исаак: «Библийг ойлгоход туслаач гэж би залбирсан. Дараахан нь нэг хүн над дээр ирээд тусалсан» гэсэн юм. Филиппинд амьдардаг Хилда тамхинаас гарахыг хүсэж байжээ. Хэчнээн хичээсэн ч гарч чадахгүй байсан түүнд нөхөр нь Бурхнаас тусламж гуйж залбирахыг зөвлөсөн байна. Хилда нөхрийнхөө үгийг дагажээ. Тэрбээр: «Бурхан надад яаж тусалсныг бодохлоор үнэхээр гайхдаг юм. Тамхи татах хүсэлгүй болсон. Тамхинаас бүрмөсөн гарсан» гэж ярьсан юм.

Бурхан танд санаа тавьдаг, туслахыг хүсдэг учир тулгамдсан асуудлаа хэлж залбираарай. Хүсэлд нь нийцсэн залбирлыг Бурхан заавал сонсоно.