Бидний амьдарч буй цаг үе «эцсийн өдрүүд» мөн үү?

Та юу гэж боддог вэ?

  • Тийм

  • Үгүй

  • Магадгүй

Библид юу гэж байдаг вэ?

«Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав» (2 Тимот 3:1). Биднийг «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг Библийн зөгнөл, одоо болж буй үйл явдал батлан харуулдаг.

Библид өөр юу гэж байдаг вэ?

  • Эцсийн өдрүүдийн шинж тэмдэг нь дайн, өлсгөлөн, газар хөдлөлт, өвчин тахал юм (Матай 24:3, 7; Лук 21:11).

  • Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөн ёс суртахуун болон шашин шүтлэгийн хувьд уруудан доройтно (2 Тимот 3:2–5).

Хүн төрөлхтнийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

Зарим хүн ... дэлхий, хүн төрөлхтөн устаж эцсийн өдрүүд дуусна гэж боддог. Зарим нь өнөөгийн нөхцөл байдлыг илүү сайжирна гэж найддаг. Харин та юу гэж боддог вэ?

Библид юу гэж байдаг вэ?

«Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

Библид өөр юу гэж байдаг вэ?

  • Ёс бус бүхэн устгагдахад эцсийн өдрүүд дуусна (1 Иохан 2:17).

  • Дэлхий маань диваажин болно (Исаиа 35:1, 6).