Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2017 № 2

 ОНЦЛОХ СЭДЭВ | БУРХНЫ ӨГЧ БУЙ ХОСГҮЙ БЭЛЭГТА АВАХ УУ?

Хосгүй бэлэг өгсөн Бурханд та хэрхэн талархах вэ?

Хосгүй бэлэг өгсөн Бурханд та хэрхэн талархах вэ?

«Христийн хайр биднийг албаддаг. Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой» (2 Коринт 5:14, 15).

ИЙМ ХОСГҮЙ бэлэг өгсөнд нь талархах ёстой. Талархах сэтгэлтэй байхын чухлыг Есүс онцолсон байдаг. Тухайн үедээ эдгэшгүй өвчин туссан арван эрэгтэйг Есүс эдгээжээ. Тэр үйл явдал бидэнд их сургамжтай. Арван эрэгтэйн нэг нь «буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуул[даг]». Тэгэхэд нь Есүс «Арван хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна вэ?» гэжээ (Лук 17:12–17). Эндээс ямар сургамж авах вэ? Хүн бусдын хүргэсэн тусыг амархан мартчихдаг талтай.

Золиос бол юутай ч харьцуулшгүй, хамгийн хосгүй бэлэг юм. Таны төлөө гэсэн Бурханд хэрхэн талархах вэ?

  • Бурхныг таньж мэдээрэй. Золиос төлөгдсөн л бол бүх хүн мөнх амийг шууд авна гэсэн үг биш. Есүс Бурханд хандан «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж залбирсан (Иохан 17:3). Жишээ нь таныг бага байхад нэгэн хүн амийг тань аварсан гэж бодъё. Та тэр хүнтэй танилцахыг хүснэ биз дээ. Бас өөрийг  тань яагаад аврах болсныг сонирхох байх. Ехова Бурхан бидний амийг аврахын тулд золиос хэмээх бэлэг өгсөн. Тэгэхлээр та Бурхныг таньж мэдээд зогсохгүй, ойр дотно болохыг хүсэхгүй гэж үү? Библид «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж байдаг (Иаков 4:8).

  • Золиосонд итгээрэй. «Хүүд итгэдэг хүн мөнх амьтай» (Иохан 3:36). Итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулах ёстой гэсэн үг (Иаков 2:17). Ямар үйл хэргээр харуулах вэ? Бэлэг өгвөл та гараа сунгаад авна биз дээ. Үүнтэй адилаар, золиос гэдэг бэлгийг өөрийн болгохын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Яаж тэр вэ? Бурхан биднийг яаж амьдраасай гэж хүсдэгийг олж мэдээрэй. Мэдсэнээ ажил хэрэг болгоорой. * Бурхнаас өршөөж энэрэхийг, цэвэр мөс чанартай болгож өгөхийг гуйн залбираарай. Та золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг бол амар тайван, эрүүл саруул, элбэг хангалуун мөнх амьдрах ирээдүйтэй (Еврей 11:1).

  • Есүсийн нас барсныг дурсах арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй. Есүс бидэнд золиос гэдэг арга хэмжээг сануулахын тулд жил бүр нэгэн үйл явдлыг тэмдэглээрэй гэж захисан. Тэрбээр: «Намайг дурсаж үүнийг үйлд» гэж хэлсэн (Лук 22:19). Еховагийн Гэрчүүд 2017 оны 4-р сарын 11-ний мягмар гарагт нар жаргасны дараа Есүсийн нас барсныг дурсан тэмдэглэнэ. Уг арга хэмжээ нэг цаг орчим болно. Есүсийн нас барсан нь одоо болон ирээдүйд ямар ач тустайг тайлбарласан илтгэл тавина. Дэлхий дахинд болдог уг арга хэмжээнд өнгөрсөн жил 20 сая хүн хүрэлцэн ирсэн. Та хосгүй бэлэг өгсөн Бурханд талархлаа илэрхийлмээр байна уу? Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй.

^ д/м 7 Бурхныг таньж мэдэх хамгийн сайн арга бол Библи судлах юм. Библи яаж судлах тухай Еховагийн Гэрчээс асуух юм уу, манай www.jw.org/mn гэсэн саитад зочлоорой.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

«Золиос» бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

Золиос гэж юу вэ? Танд ямар ач холбогдолтой вэ?