Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2017 № 1

Дэлхий ертөнц зовлон зүдүүрээр дүүрэн байна. Бурхан үүнд буруутай юу?

Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Бурхан зовлон учруулдаг уу?

Та юу гэж боддог вэ?

  • Тийм

  • Үгүй

  • Магадгүй

Библид юу гэж байдаг вэ?

«Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг» (Иов 34:10). Газар сайгүй гарч байгаа ёс бус явдал, гай зовлонг Бурхан огт учруулдаггүй.

Библид өөр юу гэж байдаг вэ?

  • Гай зовлонгийн гол буруутан нь энэ «ертөнцийн захирагч» Сатан Диавол юм (Иохан 14:30).

  • Мөн хүмүүсийн гаргасан буруу шийдвэрээс болж гай зовлон, ёс бус явдал тохиолддог (Иаков 1:14, 15).

Зовлон дуусах болов уу?

Зарим хүн, хүмүүс хүчээ нэгтгэж байгаад гай зовлонг арилгана гэж боддог. Зарим нь, бүх юм гэв гэнэт сайхан болчихно гэдэгт итгэдэггүй. Харин та юу гэж боддог вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Бурхан зовлон зүдүүрийг арилгана. «Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэлт 21:3, 4).

Библид өөр юу гэж байдаг вэ?

  • Есүс, Бурхны тушаалыг биелүүлж, Диаволын учруулсан гай зовлонг арилгана (1 Иохан 3:8).

  • Сайн хүмүүс газар дэлхий дээрээ амар тайван, үүрд мөнх амьдарна (Дуулал 37:9–11, 29).