Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2017 № 1

 ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ

Шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Библи унших нь танд ямар байдаг вэ? Уйтгартай юу? Сонирхолтой юу? Ямар аргаар уншихаас тань их зүйл шалтгаална. Библийг шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Орчин үеийн үг хэллэгтэй, үнэн зөв орчуулгыг сонгоорой. Хэрэв таны уншдаг Библи ойлгоход хэцүү, хуучирсан үг хэллэгтэй бол шимтэн уншихгүй нь лавтай. Тиймээс зүрх сэтгэлийн тань гүн рүү орохуйц, ойлгоход хялбар Библийг олж уншаарай. Гэхдээ үнэн зөв орчуулсныг нь сонгоорой. *

Орчин үеийн техник хэрэгсэл ашиглаарай. Өнөө үед Библи зөвхөн хэвлэсэн хувилбараар биш, электрон хувилбараар гардаг болсон. Зарим Библийг онлаинаар эсвэл компьютер, таблет, гар утсан дээрээ татаж аваад унших боломжтой. Холбоотой сэдвээр Библийн бусад зүйлийг үзэж болдог мөн хэд хэдэн орчуулгыг харьцуулж харах тохиргоотой Библи бас байдаг. Та Библийн сонсдог хувилбарыг нь илүү дээр гэж үзэж болох юм. Сонсдог Библи хэд хэдэн хэлээр бий. Олон хүн ийм Библийг нийтийн тээврээр зорчихдоо, юм угааж байхдаа, мөн өдөр тутмын бусад үйл хэрэгт оролцохдоо сонсдог. Та өөртөө тохирохыг нь туршиж үзээрэй.

Библи судлахад зориулсан материалуудыг ашиглаарай. Илүү сайн ойлгож уншъя гэвэл Библи судлахад зориулсан материалуудыг ашиглаарай. Библид гардаг нутаг орны газрын  зургууд байдаг. Ийм газрын зургаас тухайн үйл явдлыг хаана болсныг мэдэж болно. Мөн Библийн зарим хэсгийг ойлгохгүй байвал энэ сэтгүүлийн өгүүллүүд эсвэл jw.org/mn саитын «Библийн сургаал» гэсэн хэсэгт байгаа өгүүллүүдээс үзэж болно.

Унших аргаа өөрчлөөрэй. Библийг эхнээс нь авхуулаад дуустал нь унших хэцүү байж болох юм. Тэгвэл дуртай хэсгээсээ эхэлж уншаарай. Библид гардаг алдартай хүмүүсийг мэдэхийг хүсэж байвал, тэдний тухай голлон бичсэн хэсгээс сонгож уншаарай.  «Хүмүүстэй нь танилцаж, Библийг гүнзгий судлаарай» гэсэн хүснэгтэд жишээ дурдсан байгаа. Мөн Библийг сэдэвчилж, эсвэл үйл явдлын дарааллын дагуу уншиж болно. Аль нэг аргыг нь та туршаад үзээрэй.

^ д/м 4 Олон хүн «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга»-ыг үнэн зөв, найдвартай, уншихад хялбар болохыг олж мэджээ. 130 гаруй хэлээр унших боломжтой энэ Библийг Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргасан. Энэ Библийг jw.org саитаас татаж авах юм уу JW Library аппликейшнийг татаж аваарай. Хэрэв та хэвлэснийг нь авахыг хүсвэл Еховагийн Гэрчүүд танайд хүргэж өгч болно.