Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 7 сар 

«Тэр ... чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!»

«Тэр ... чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!»

«ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө» (ДУУ. 37:4).

ДУУ: 11, 44

1. Охид хөвгүүд ямар шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ? Яагаад хэтэрхий их санаа зовох хэрэггүй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

АЯЛАХААСАА өмнө төлөвлөх нь чухал гэдэгтэй охид хөвгүүд та нар санал нийлэх байх. Амьдрал бол аялалтай адилхан. Та нар хаашаа «аялахаа» эртнээс төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөгөө зохиох амаргүй л дээ. Хээдэр гэдэг охин: «Цаашдаа юу хийж, яаж амьдрахаа өөрөө шийднэ гэхээр аймаар юм аа» гэсэн юм. Чамд бас тэгж санагдаж байгаа бол Еховагийн хэлснийг санаарай. «Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална» (Ис. 41:10).

2. Ехова чамайг жаргалтай амьдрах төлөвлөгөө зохиогоосой гэж хүсдэгийг юунаас мэдэж болох вэ?

2 Ирээдүйгээ төлөвлөхдөө ухаалаг байгаарай гэж Ехова чамд зөвлөж байна (Ном. 12:1 ; Мат. 6:20). Ехова чамайг жаргалтай байгаасай гэж хүсдэгийг бүтээсэн зүйлийг нь харж, сонсож, амталж үзвэл ойлгоно. Бас зөвлөгөө өгч, амьдралын хамгийн сайн замыг зааж өгдгийг бодож үзвэл чамд санаа  тавьдаг гэсэн үг. Зөвлөгөөг нь үл тоомсорлодог хүмүүст Ехова: «Та нар ... Миний хүсээгүйг сонгосон. ... Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ. Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулна» гэж хэлдэг (Ис. 65:12–14). Үйлчлэгчид нь зөв шийдвэр гаргавал Ехова алдаршина (Сур. 27:11).

ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

3. Ехова чамайг ямар төлөвлөгөө зохиогоосой гэж хүсдэг вэ?

3 Ехова чамайг ямар төлөвлөгөө зохиогоосой гэж хүсэж байгаа бол? Жаргалтай амьдрахын тулд Еховаг таньж мэдэн, түүнд үйлчлэх хэрэгтэй. Ехова ийм л зорилгоор хүнийг бүтээсэн билээ (Дуу. 128:1; Мат. 5:3). Амьтан бол идэж ууж, үр төл гаргаж байхаар л бүтээгдсэн. Ехова чамайг цаашдаа жаргалтай, утга учиртай амьдрах төлөвлөгөө зохиогоосой, амьтнаас эрс ялгаатайгаа батлаасай гэж хүсдэг. Чиний Бүтээгч бол «Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн» хайр халамжтай Бурхан юм (2 Кор. 13:11; Эх. 1:27). Хайр халамжтай Бурхнаа дуурайвал чи жаргалтай болно. «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» гэж Библид байдаг (Үйлс 20:35). Энэ бол туйлын үнэн. Чи үүнийг биеэрээ үзсэн үү? Бурхныг болон бусдыг гэсэн хайрандаа хөтлөгдөн ирээдүйгээ төлөвлөөсэй гэж Ехова чамаас хүсдэг нь ийм учиртай (Матай 22:36–39-ийг уншина).

4, 5. Есүс яагаад жаргалтай байсан бэ?

4 Есүс Христ охид хөвгүүд та нарт төгс үлгэр дуурайл болдог. Тэрээр бага байхдаа тоглож нааддаг байсан нь мэдээж. «Инээх цаг, ... бүжиглэх цаг» гэж байдгийг Бурхны Үгэнд бичжээ (Ном. 3:4). Есүс бас Судрыг судалж Еховатай дотноссон. Түүнийг 12-той байхад сүмийн багш нар «ухаан болон хариултуудыг» нь сонсоод гайхан шагшиж байжээ (Лук 2:42, 46, 47).

5 Есүс том болсон хойноо ч жаргалтай байв. Яагаад? Бурхны хий гэсэн болгоныг хийдэг байсан. Жишээ нь Бурхан: «Сайн мэдээг ядууст дэлгэрүүл ... сохруудад хараа оруул» гэжээ (Лук 4:18). Дуулал 40:8-д «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг» гэж байдаг. Есүс хүмүүст тэнгэрийн Эцгийнхээ тухай заахдаа баярладаг байжээ (Лук 10:21-ийг уншина). Тэрээр нэг эмэгтэйтэй жинхэнэ шүтлэгийн тухай ярилцсаныхаа дараа шавь нартаа «Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн» гэжээ (Иох. 4:31–34). Бурханд болон бусдад хайраа илэрхийлдэг учраас Есүс жаргалтай байсан. Чи ч бас Есүсийг дуурайвал жаргалтай амьдарна.

6. Ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар туршлагатай Гэрчүүдтэй ярилцах нь яагаад сайн бэ?

6 Еховагийн орчин үеийн үйлчлэгчдийн дунд бага залуугаасаа эхлэгчээр үйлчлээд жаргалтай амьдарч яваа хүн олон бий. Чи ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай тэдэнтэй ярилцаарай. «Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» гэдэг шүү дээ (Сур. 15:22). Бүрэн цагаар үйлчилж байхад сурсан зүйл насан туршид чинь хэрэг болно гэж тэд хэлэх байх. Есүс тэнгэрт байхдаа Эцгээсээ олон юм сурсан. Дэлхий дээр үйлчилж байхдаа ч шинэ юм сурахын баяр баясгаланг эдэлдэг байжээ. Жишээлбэл хүмүүст сайн мэдээ хүргэж, сорилтын үед үнэнч хэвээрээ байсан (Исаиа 50:4-ийг уншина; Евр. 5:8; 12:2). Бүрэн цагаар үйлчилбэл яагаад жаргалтай болдгийг авч үзье.

 ШАВЬ БЭЛДЭХ НЬ ХАМГИЙН САЙН АЖИЛ

7. Олон залуус яагаад шавь бэлдэх ажилд дурладаг вэ?

7 Есүс: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ... тэдэнд заа» гэж тушаасан (Мат. 28:19, 20). Хэрэв чи энэ тушаалыг биелүүлэхээр шийдсэн бол Бурхныг алдаршуулдаг хамгийн сайн ажлыг сонгожээ. Ямар ч ажил мэргэжил сонгосон, ур чадвартай болоход хугацаа хэрэгтэй байдаг. Тиймоти гэдэг залуу 19-тэйдөө эхлэгчээр үйлчилж эхэлжээ. Тэрээр: «Би Еховад хайртайгаа баталж бүрэн цагаар үйлчилдэг болсон. Эхэндээ Библийн хичээл заалгах хүн олж чадаагүй. Харин дараа нь өөр газар нүүгээд сарын дотор нэлээн хэдэн хичээлтэй боллоо. Нэг суралцагч маань цуглаанд явдаг болов. Би Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургуульд * 2 сар сураад шинэ газар томилогдсон. Тэнд 4 хичээлтэй болсон. Би хүмүүстэй хичээл хийж, ариун сүнсний нөлөөгөөр яаж өөрчлөгдөж байгааг нь харах дуртай» гэсэн юм (1 Тес. 2:19).

8. Зарим залуучууд шавь бэлдэх ажилд түлхүү оролцохын тулд яадаг вэ?

8 Зарим залуучууд хэл сурдаг. Жишээ нь Хойд Америкт амьдардаг Жэйкоб: «Намайг 7-той байхад манай ангид вьетнам хүүхэд олон байв. Би тэдэнд Еховагийн тухай ярьж өгөхийг хүсдэг байсан учраас хэлийг нь сурахаар шийдсэн. Голдуу англи, вьетнам “Харуулын цамхаг” сэтгүүлийг харьцуулж үздэг байлаа. Бас ойролцоох вьетнам хурлынхантай танилцаж олон найзтай болсон. Би 18 хүрээд эхлэгчээр үйлчилж эхлэв. Дараа нь Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургуульд сурлаа. Төгсөөд вьетнам бүлэгт эхлэгчээр томилогдсон. Манай бүлэгт надаас өөр ахлагч байдаггүй. Намайг өөрсдийнх нь хэлээр ярихаар вьетнам хүмүүс их гайхаж гэртээ оруулдаг. Тэгээд би тэдэнтэй Библийн хичээл хийдэг. Зарим хүн ахиж дэвшээд баптисм хүртдэг» гэж бичжээ (Үйлс 2:7, 8-тай харьцуулаарай).

9. Шавь бэлдэх ажил хийвэл юу сурах вэ?

9 Шавь бэлдэх ажил хийвэл амьдралын туршлагатай болдог. Жишээлбэл ажилсаг хичээнгүй, санал бодлоо чөлөөтэй хуваалцах чадвартай, өөртөө итгэлтэй, юмны ая эвийг олдог хүн болно (Сур. 21:5; 2 Тим. 2:24). Хамгийн гол нь итгэл үнэмшлийнхээ үндэс болсон Библийн сургаалыг илүү сайн мэдэж авдаг. Бас Еховатай хамтран ажиллах аргыг сурдаг (1 Кор. 3:9).

10. Чин сэтгэлтэй хүн олдохгүй байлаа ч шавь бэлдэх ажлын амтыг хэрхэн мэдэрч болох вэ?

10 Та нарын үйлчилдэг хэсэгт сайн мэдээг хүлээж авдаг хүн цөөхөн байлаа ч шавь бэлдэх ажлын амтыг мэдэрч болно. Шавь бэлдэхийн тулд хурлынхан нэг баг мэт хамтран ажилладаг. Нэг дэлгэрүүлэгч чин сэтгэлтэй хүнийг олоод баптисм хүртэхэд нь тусаллаа гэж бодъё. Гэхдээ энэ хүнийг хайх ажилд хурлаараа оролцсон болохоор бүгд баярладаг. Брээндэн гэдэг залуу Библийн суралцагч цөөтэй хэсэгт 9 жил үйлчилжээ. Тэрээр: «Еховагийн хүслийг биелүүлж яваа учраас би сайн мэдээ дэлгэрүүлэхдээ дуртай. Дунд сургуулиа төгсөөд эхлэгч болсон. Би хурлынхаа хөвгүүдийг урамшуулж, ахиц дэвшил гаргаж байгааг нь хараад баярладаг. Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургууль төгсөөд шинэ газар үйлчлэх томилолт авсан. Хэдийгээр би чин сэтгэлтэй хүнийг олоогүй ч бусад маань тийм хүмүүсийг олж баптисм хүртэхэд нь тусалсан. Шавь бэлдэх ажилд  өөрийгөө бүрэн дайчлахаар шийдсэндээ баяртай байна» гэжээ (Ном. 11:6).

ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОВОЛ ДАРААГИЙН БОЛОМЖ БҮРДЭНЭ

11. Еховад үйлчлэх нэг арга юу вэ?

11 Еховад янз бүрээр үйлчилж болдог. Жишээ нь барилгын ажилд сайн дураараа оролцдог залуучууд олон бий. Цуглааны танхим хэдэн зуугаараа хэрэгтэй байна. Танхим барих ажилд оролцвол Бурхныг алдаршуулна, баяр хөөрөөр бялхана. Бас итгэл нэгтнүүдтэйгээ гар нийлж ажиллахын сайхныг мэдэрнэ. Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу хэрхэн ажиллах, ажлаа яавал сайн хийх, удирдах үүрэгтэй хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллахыг сурна.

Бүрэн цагаар үйлчилдэг хүн янз бүрийн ивээл хүртдэг (11–13-р догол мөрийг үзээрэй)

12. Эхлэгчээр үйлчилбэл өөр ямар боломж бүрдэх вэ?

12 Кээвн гэдэг Гэрч: «Би бүр багаасаа л Еховад бүрэн цагаар үйлчлэхийг хүссэн. 19 хүрээд эхлэгч болсон. Эхлэгчээр үйлчлэнгээ барилгачин ахын компанид цагийн ажил хийдэг байв. Тэгж явахдаа дээвэр хийж, цонх, хаалга суурилуулж сурсан. Дараа нь хар салхинд нэрвэгдэгсдэд туслах багт орж 2 жил ажиллахдаа цуглааны танхим, ах дүү нарын гэр орныг барилцсан. Өмнөд Африкт барилгын ажилчин хэрэгтэйг сонсоод анкет бөглөж урилга авсан. Одоо би Африкт үйлчилж байна. Нэг танхим барьж дуусмагцаа дараагийнхаа танхимыг барихаар явдаг. Барилгын багийнхан маань нэг гэр бүл шиг байдаг. Хамт амьдарч, Библиэ хамт судалж, хамт ажилладаг. Би бас 7 хоног бүр эндхийн ах дүү нартай цуг дэлгэрүүлдэг. Багадаа төлөвлөгөө зохиосныхоо ачаар хэзээ ч төсөөлж байгаагүй баяр баясгаланг эдэлж байна» хэмээн ярьжээ.

13. Бетелд үйлчилдэг залуучууд яагаад жаргалтай байдаг вэ?

13 Эхлэгч байсан зарим хүн Бетелд  үйлчилж байна. Энд хийдэг бүх ажил Еховагийн төлөө байдаг учраас Бетелд үйлчилдэг хүн жаргалтай. Хүмүүст үнэнийг мэдүүлдэг Библи, ном хэвлэлийг гаргах ажилд бетелчид бүгдээрээ оролцдог. Даастин гэдэг бетелчин: «Би бүрэн цагийн үйлчлэгч болох зорилгыг 9 насандаа тавьсан. Сургуулиа төгсөөд эхлэгч болсон. Жил хагасын дараа Бетелд уригдсан. Энд ирээд эхний үед хэвлэлийн машин ажиллуулж, дараа нь компьютерын программ зохиож сурсан. Бетелд байхлаар шавь бэлдэх ажил дэлхий даяар хэр ахицтай байгааг хамгийн түрүүнд сонсдог. Хүмүүсийг Еховатай дотно болгодог ажил хийдэг учраас би энд ажиллах дуртай» гэж бичжээ.

ЧИ ИРЭЭДҮЙГЭЭ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨХ ВЭ?

14. Бүрэн цагийн үйлчлэгч болохын тулд ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ?

14 Бүрэн цагийн үйлчлэгч болохын тулд ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ? Еховад сайн үйлчилье гэвэл эхлээд сайхан зан чанар илэрхийлж сурах хэрэгтэй. Үүний тулд Бурхны Үгийг нямбай судалж, утгыг нь сайтар эргэцүүлэн бодож, цуглаан дээр хариулж байгаарай. Та нар дунд сургуульд сурч байхдаа сайн мэдээ дэлгэрүүлэх чадвар, туршлага эзэмших боломжтой. Хүмүүсээс юу бодож байгааг нь эвтэйхэн асууж, яриаг нь анхааралтай сонсох зэргээр тэдэнд санаа тавьж сураарай. Цуглааны танхимыг цэвэрлэх, засварлах ажилд оролцож байгаарай. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, даруу хүнээр Ехова ажлаа хийлгэх дуртай (Дуулал 110:3-ыг уншина; Үйлс 6:1–3). Тимот «ах дүүсийн дотор сайнаар яригддаг» байсан учраас элч Паул түүнийг миссионерын аялалд дагуулж явсан шүү дээ (Үйлс 16:1–5).

15. Ажил олж хийхийн тулд хэрхэн бэлтгэх вэ?

15 Ер нь бүрэн цагийн үйлчлэгчдийн ихэнх нь өөрийгөө тэжээхийн тулд ажил хийдэг (Үйлс 18:2, 3). Мэргэжил олгох богино хугацааны курст сурвал танай нутагт цагийн ажил олдож болох юм. Төлөвлөгөөнийхөө талаар дүүрэг хариуцагч болон эхлэгчидтэй ярилцаарай. Ямар ажил хийвэл эхлэгч хүнд тохиромжтойг асуугаарай. Тэгээд Библид бичсэнээр «ажил үйлсээ ЭЗЭНд даатга, тэгвэл бодсон санасан чинь биелнэ» (Сур. 16:3; 20:18).

16. Ирээдүйд янз бүрийн үүрэг хүлээхэд бүрэн цагийн үйлчлэл тустай гэхийн учир юу вэ?

16 Ехова та нарыг «жинхэнэ амьтай» болоосой гэж хүсдэгт итгээрэй (1 Тимот 6:18, 19-ийг уншина). Хэрвээ чи бүрэн цагийн үйлчлэгч болбол бүрэн цагаар үйлчилдэг бусад хүнтэй хамтран ажиллана, төлөвшсөн Гэрч болно. Еховад залуугаасаа бүрэн цагаар үйлчлэх нь бат бөх гэр бүлтэй болоход тустай байдгийг олон хүн анзаарчээ. Тийм хүмүүсийн ихэнх нь гэрлэснийхээ дараа ч эхлэгчээр үйлчилдэг (Ром 16:3, 4).

17, 18. Төлөвлөгөө зохиохоосоо өмнө яагаад юу хүсдэгээ шалгах ёстой вэ?

17 Дуулал 20:4-т «[Ехова] чамд зүрхний чинь хүслийг хүртээж, чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!» гэж байдаг. Тиймээс цаашид яаж амьдрахыг хүсэж байгаагаа шалгаарай. Ингэхдээ Ехова одоо юу хийж байгааг, Еховагийн ажилд ямар хувь нэмэр оруулж чадахаа бодоорой. Эцэст нь Еховад таалагдах төлөвлөгөө зохиогоорой.

18 Еховагийн үйл хэргийн төлөө өөрийгөө бүрэн дайчилбал чи жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун амьдарна. Учир нь энэ бол Бурхныг алдаршуулдаг амьдрал юм. «ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө» (Дуу. 37:4).

^ д/м 7 Сайн мэдээ тунхаглагчийн сургууль болж өөрчлөгдсөн.