Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2017 оны 1 сар 

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Эрт цагт галыг хэрхэн авч явдаг байсан бэ?

ЭХЛЭЛ 22:6-д Абрахам хол газар явж тахил өргөхөөр болсон тухай гардаг. Энэ талаар «Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ» гэж бичжээ.

Эрт цагт хүмүүс ямар аргаар гал асаадаг байсан тухай Библид огт байдаггүй. Дээрх үйл явдлыг уншаад, Абрахам Исаак хоёр тийм хол замд галаа унтраалгүй аваад явж чадсан гэдэгт итгэхгүй байгаагаа нэг хүн бичжээ. Тэгэхлээр Эхлэл 22:6-д гал асаахад хэрэглэдэг зүйлсийн тухай ярьсан байж болох юм.

Гэтэл гал асаах нь эртний хүмүүст тийм ч амар зүйл биш байсан гэж зарим хүн ярьдаг. Өөрснөө гал асаах гэж оролдохын оронд хөршөөсөө халуун цог гуйх нь хялбар гэж тэр үеийн хүмүүс үздэг байжээ. Тийм болохоор Абрахамыг гинжин оосортой шавар саван дотор урьд шөнө нь асаасан галаас халуун нүүрс хийгээд авч явсан гэж эрдэмтэд үздэг (Ис. 30:14). Улайссан цогийг ингэж авч явбал аян замын үед хуурай мод асаахад амар байжээ.