Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 3 сар 

Итгэл нэгтэндээ юу хэрэгтэйг мэдэхийг хичээгээрэй. Бодит болон сэтгэл санааны тусламж уу? Эсвэл Библиэр урамшуулах хэрэгтэй юү?

Та өөрийнхөө хуралд тус нэмэр болж чадах уу?

Та өөрийнхөө хуралд тус нэмэр болж чадах уу?

ЕСҮС тэнгэрт гарахаасаа өмнө шавь нартаа «Та нар ... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчил» хэмээн айлджээ (Үйлс 1:8). Яаж дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэх юм бол?

«Христийн дагалдагчид үүргээ ухамсарладаг байсан учир эртний Ромын эзэнт гүрний харьяан дах шашны бүлэглэлүүдээс, түүний дотор жүүдүүдээс тусгаар байжээ» гэж Оксфордын их сургуулийн профессор Мартин Гүдман бичжээ. Есүс нэг газраас нөгөө рүү явж сайн мэдээ тунхагладаг байв. Жинхэнэ дагалдагчид нь Багшийнхаа жишээг дагаж, «Бурханы хаанчлалын» тухай сайн мэдээг хаа сайгүй дэлгэрүүлдэг. Тэд Библийн үнэнийг мэдэх хүсэлтэй хүмүүсийг эрж олох хэрэгтэйгээ ойлгодог (Лук 4:43). Тийм ч учраас нэгдүгээр зууны Христийн дагалдагчдын дунд «элч нар» гэж байсан юм (Марк 3:14). Есүс дагалдагчдадаа «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» хэмээн тушаажээ (Мат. 28:18–20).

Өнөөдөр Есүсийн 12 элчийн нэг нь ч дэлхий дээр байхгүй. Гэхдээ миссионерын сэтгэлтэй хүн Еховагийн үйлчлэгчдийн дунд өдий төдий бий. Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлээрэй гэсэн уриалгыг тэд дуртайяа хүлээн авч «Би энд байна. Намайг явуулаач» гэдэг (Ис. 6:8). Зарим нь, тухайлбал Гилеад сургуулийг төгссөн олон мянган Гэрч гадаадад нүүж очдог. Өөр нэг хэсэг нь хөдөө орон нутагт үйлчлэхээр явдаг. Гадаад хэл сурч, тэр хэлээр ярьдаг хурал, бүлгүүд рүү шилжиж очдог итгэл нэгтнүүд олон. Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газарт амьдрах, гадаад хэл  сурах амархан биш ч ах дүү нар маань Еховаг болон хүмүүсийг хайрладаг учраас эрх ашгаа хойш нь тавихад бэлэн байдаг. Тэгээд зардлаа тооцож байгаад хэрэгцээ ихтэй газар очиж тусалдаг (Лук 14:28–30). Итгэл нэгтнүүдийн маань хийдэг энэ бүх үйл хэрэг үнэ цэнтэй.

Хүн болгоны боломж бололцоо адилгүй. Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар нүүж очих, гадаад хэл сурах бололцоотой нэг нь байхад, чадахгүй нэг нь ч бий. Гэхдээ хүн бүр хуралдаа миссионер шиг байх боломжтой.

ӨӨРИЙНХӨӨ ХУРЛЫН МИССИОНЕР БОЛООРОЙ

Одоогийн нөхцөл байдлаа ашиглаад ...

Нэгдүгээр зууны Христийн дагалдагчид дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог байсан ч ихэнх нь миссионер болоогүй. Гэхдээ Тимотод өгсөн зөвлөгөө тэдэнд болон Бурхны бүх үйлчлэгчид хамаатай. Паул Тимотод «Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ» хэмээн зөвлөжээ (2 Тим. 4:5). Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүл, шавь бэлд гэсэн тушаалыг Христийн дагалдагч бүр сахих ёстой. Өөрийнхөө хуралд миссионер шиг үйлчлэх олон арга бий.

Гадаадад миссионероор үйлчлэхэд бүх юм өөр байдаг болохоор шинэ нөхцөлд дасах шаардлагатай болдог. Харин хэрэгцээ ихтэй газар нүүж очоод үйлчлэх боломжгүй хүний тухайд юу хэлж болох вэ? Хурлынхаа хэсгийн талаар нарийн ширийн мэддэг үү? Хүмүүст дэлгэрүүлэх шинэ арга олохыг хичээдэг үү? Тухайлбал 7 хоногт нэг удаа гудамжаар дэлгэрүүлэхийг 1940 онд анх уриалж байжээ. Та гудамжаар дэлгэрүүлэх аргыг туршиж үзсэн үү? Ном хэвлэл тавьдаг дугуйтай тавиур ашиглаад дэлгэрүүлж үзсэн үү? Товчхон хэлбэл, та сайн мэдээ дэлгэрүүлэх шинэ аргуудыг турших дуртай юу?

«сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажлыг хийх» урам өгөөрэй

Өөдрөг байвал дэлгэрүүлэх ажлаа урам зоригтой, идэвх зүтгэлтэй хийнэ. Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй нутаг оронд нүүж очих юм уу гадаад хэлний хэсэгт үйлчлэх боломжтой хүмүүс өндөр шаардлага хангасан байдаг. Тэд дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог учраас тухайн хурлынхандаа ихээхэн тус дэм болдог. Түүнчлэн миссионерууд чадвар, туршлагатай Гэрч эрчүүдийг бий болтол хурлын ажилд голлох үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та баптисм хүртсэн эрэгтэй  бол хурлынхаа итгэл нэгтнүүдэд үйлчлэхийг «эрмэлздэг» үү? (1 Тим. 3:1).

ТҮШИГ ТУЛГУУР БОЛООРОЙ

бодит тусламж үзүүлээрэй

Дэлгэрүүлэх ажлыг идэвхийлэн хийж, хурлын ажилд манлайлан оролцохоос гадна хурлынхандаа туслах олон арга бий. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй хэн боловч зовж зүдэрсэн нэгнээ «тайтгаруулж» түшиг тулгуур нь болж чадна (Кол. 4:11).

Итгэл нэгтнүүддээ туслахын тулд тэднийхээ талаар сайн мэддэг болох хэрэгтэй. Хамт цуглахдаа «бие биеэ ... анхааръя» хэмээн Библид бичсэн байдаг (Евр. 10:24). Энэ нь ах дүүгийнхээ хувийн амьдралд хөндлөнгөөс оролцохгүйгээр юу хэрэгтэй байгааг нь мэдэх, ойлгох гэсэн үг юм. Тэдэнд бодит юм уу сэтгэл санааны тусламж хэрэгтэй байж мэднэ. Эсвэл Библиэр урамшуулах хэрэгтэй ч байж болох юм. Итгэл нэгтэндээ туслах нь дан ганц ахлагч, туслах үйлчлэгчдийн үүрэг биш ээ. Зөвхөн тэдгээр эрчүүдийн тусламж шаардлагатай үе байдаг нь үнэн (Гал. 6:1). Гэхдээ нас дээр гарсан ах эгч нартаа, хэцүү асуудал тулгарсан гэр бүлд туслах боломж бүх хүнд бий.

хэцүү асуудлаас болоод зовж яваа нэгнийхээ сэтгэл санааг дэмжээрэй

Жишээ авъя. Салваторе гэдэг Гэрчид мөнгө төгрөгний асуудал тулгарч компаниа, байшингаа, эхнэр хүүхдийнхээ эд зүйлийг зарахаас өөр аргагүй болжээ. Тусламж хэрэгтэй байгааг нь хурлынх нь өөр нэг гэр бүл анзаарсан байна. Ингээд мөнгөн тусламж үзүүлж Салваторед ч, эхнэрт нь ч ажил олж өгчээ. Хоёр гэрээрээ олон ч оройг хамт өнгөрөөн сайхан ярилцаж, урамшин зоригждог байв. Ийнхүү дотно найзууд болцгоожээ. Хэцүү үеийг хамт туулснаа одоо эргэн дурсахад энэ хоёр гэр бүлд таатай байдаг гэнэ.

Христийн жинхэнэ дагалдагчид итгэл үнэмшлээ дотроо л хадгалаад байдаггүй. Есүсийн жишээгээр, Бурхны гайхалтай амлалтыг хүн болгонд мэдүүлэх хэрэгтэй. Өөр газар нүүж очих боломжтой ч бай, үгүй ч бай, бид бүх хүнд, ялангуяа хурлынхандаа чадах бүхнээрээ туслах боломжтой (Гал. 6:10). Ингэвэл өгөхийн жаргал эдэлж, «аливаа сайн үйлсэд үр дүн гаргана» (Кол. 1:10; Үйлс 20:35).