Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 12 сар 

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Есүс Матай 18:15–17-д байдаг зөвлөгөөг өгөхдөө ямар нүглийн тухай хэлсэн бэ?

Тухайн хэрэгт шууд хамаатай хүмүүс хоорондоо шийдэж болох асуудлыг хэлжээ. Гэхдээ шийдэж чадахгүй бол хурлаас хасах хүртэл арга хэмжээ авдаг ноцтой асуудал юм. Жишээлбэл гүтгэлэг, залилан үүнд орно.—хц16.05 х. 7.

Библийг үр ашигтай уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Дараах зүйлийг хийж болно. Өргөн хүрээтэй сэтгэж, өөрт ямар сургамжтайг олж мэдэх; «Бусдад туслахдаа үүнийг хэрхэн ашиглах вэ?» гэх зэргийн асуултыг өөрөөсөө асуух; ном хэвлэлээ ашиглан судалгаа хийх.—хц16.05 х. 24-26.

Амилалтад итгэдэг мөртлөө гашуудах нь буруу юу?

Амилалтад итгэдэг байлаа ч хайртай хүнээ алдсан сэтгэлийн шарх арилахгүй байж болно. Абрахам Сарагаа нас барахад гашууддаг (Эх. 23:2). Уй гашуу яваандаа тайлагддаг.—хцн16.3 х. 4.

«Езекиел» номын 9 дүгээр бүлэгт гардаг бичгийн хэрэглэлтэй нэг хүн, хэмхлэх зэвсэгтэй зургаан хүн хэнийг бэлгэддэг вэ?

Иерусалимыг устгасан, бас Хармагедоны үед өнөөгийн тогтолцоог устгах тэнгэрийн цэргүүдийг хэлж байна гэж бид ойлгодог. Бичгийн хэрэглэлтэй хүн нь Есүс Христийг бэлгэддэг. Тэрээр эсэн мэнд үлдэх хүмүүст тэмдэг тавина.—хц16.06 х. 16, 17.

Гашуудаж буй хүнийг яаж тайвшруулах вэ?

Хажууд нь байж, сэтгэлийг нь тайвшруулах үг хэлэх юм уу тэврэх, гарыг нь зөөлөн атгах зэргээр санаа тавьж байгаагаа илэрхийлж болно. Яриаг нь анхааралтай сонсоорой. Хоол унд хийж өгөх, хүүхдийг нь харах, ажил явдалд нь оролцох зэргээр тусалж болох юм. Талийгаачийн сайхан зан чанарын тухай, дурсамжтай явдлынх нь тухай ярьж болно.—хцн16.3 х. 6.

Амьдралаа энгийн болгох ямар арга байдаг вэ?

Зайлшгүй шаардлагатай зүйлээ тодорхойл, онцын хэрэггүй зүйлийн зардлыг хас. Орлого зарлагаа бодитоор төсөвлө. Хэрэглэдэггүй юмаа хая. Өр ширээ дар. Ажлын цагаа багасга, үйлчлэлээ өргөжүүлэх төлөвлөгөө гарга.—хц16.07 х. 10.

Библид юуг алт мөнгөнөөс илүү үнэтэй гэдэг вэ?

Иов 28:12, 15-д Бурхны мэргэн ухааныг алт мөнгөнөөс ч илүү үнэ цэнтэй гэдэг. Та үүнийг хайхдаа үргэлж даруу, бат итгэлтэй байгаарай.—хц16.08 х. 18, 19.

Еховагийн Гэрч сахал тавих нь зөв үү?

Аятайхан зассан сахалтай хүнийг зарим улсад хүндэлдэг. Тийм учраас Хаанчлалын тухай мэдээ тунхаглахад нь сахал нь саад болдоггүй. Сахал тавьдаггүй хүмүүс ч бий (1 Кор. 8:9). Зарим нутагт Бурхны үйлчлэгч сахал ургуулах нь зохисгүй гэж үздэг.—хц16.09 х. 21.

Давид Голиат хоёрын тулалдаан үнэхээр болсон уу?

Голиат орчин үеийн хамгийн өндөр хүнээс ойролцоогоор 20 сантиметр өндөр байжээ. Давид гэдэг хүн үнэхээр байсан. Үүнийг Давидын удам судрын тухай бичсэн эртний судар бичгүүд болон Есүсийн хэлсэн үг баталдаг. Газарзүйн байрлалын тухай бичсэн нарийн ширийн зүйлс ч бодит баримттай тохирдог.—хцн16.5 х. 13.

Мэдлэгтэй хүн, юмыг ойлгодог хүн, мэргэн хүн гурав ямар ялгаатай вэ?

Мэдлэгтэй хүн баримт мэдээлэл цуглуулдаг. Юмыг ойлгодог хүн гэдэг нь нэг баримт нөгөөтэйгөө ямар холбоотойг олж хардаг хүн юм. Харин мэргэн ухаантай хүн бол мэдэж авсан зүйлээ ойлгоод ажил хэрэг болгодог.—хц16.10 х. 18