Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 115: Шинэ диваажин

Өгүүллэг 115: Шинэ диваажин

ЭНД байгаа том бүдүүн мод, өнгө алаглах цэцэг, өндөр өндөр уулыг хар даа. Сайхан байгаа биз? Тэр янзага бяцхан жаалын гараас юм идэж байгааг хараач. Бас тэнд зүлгэн дээр хэвтэх арслангууд, цаана идээшилж яваа морьдыг хар даа. Тийм сайхан нутагт танай гэр байвал гоё биш гэж үү?

Бурхан чамайг диваажин дэлхийд мөнх амьдруулахыг хүсдэг. Мөн, одоо хүмүүсийг шаналгаад байгаа өвчин зовлон чамд бүү тусаасай гэж хүсдэг. Шинэ диваажинд амьдрах хүмүүст: «Бурхан тэдэнтэй хамт байна. Тэнд үхэх, уйлах, өвдөх гэж байхгүй болно. Хуучин юм бүхэн өнгөрөн одлоо» гэж Библи амласан байдаг.

Энэ гайхамшигтай сайхан өөрчлөлтийг Есүс хийх юм. Хэзээ гэдгийг чи мэдэх үү? Тийм ээ, дэлхийг ёс бус бүхнээс, муу хүмүүсээс цэвэрлэсний дараа. Есүс дэлхий дээр байхдаа янз бүрийн өвчтэй хүмүүсийг эдгээж, үхсэн хүнийг хүртэл дахин амилуулж байсныг санаж байгаа биз дээ. Үүгээрээ Есүс хаанчлалынхаа үед юу хийхээ үзүүлсэн юм.

Шинэ диваажинд ямар сайхан байхыг бодоод үз дээ! Есүс сонгож авсан хүмүүстэйгээ хамт тэнгэрээс захирах болно. Тэр захирагчид хүн бүрийг анхааран халамжилж, жаргалтай байлгах юм. Тэгвэл Бурхан биднийг энэ шинэ диваажиндаа мөнх амьдруулна гэдэгт итгэхийн тулд яах ёстойг мэдэж авъя.

Илчлэлт 21:3, 4; 5:9, 10; 14:1—3.

Диваажингийн дүр зураг


Асуулт

  • Бидний жаргалтай амьдрах диваажин дэлхийг Библид яаж дүрсэлдэг вэ?
  • Диваажинд хүмүүс ямар болно гэж Библид амласан байдаг вэ?
  • Есүс энэ гайхамшигтай сайхан өөрчлөлтийг хэзээ хийх вэ?
  • Есүс хаанчлалынхаа үед юу хийхээ үзүүлэхийн тулд дэлхий дээр байхдаа яасан бэ?
  • Есүс болон түүний хам захирагчид тэнгэрээс дэлхийг захирахдаа хүн бүрийг яах вэ?

Нэмэлт асуулт

  • Илчлэлт 5:9, 10-ыг уншина уу.

    Мянган жилийн засаглалын үед дэлхийг захирагчид өрөвч, энэрэнгүй хаад, тахилчид байна гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ? (Еф. 4:20—24; 1 Петр 1:7; 3:8; 5:6—10)

  • Илчлэлт 14:1—3-ыг уншина уу.

    144 000 хүний духан дээр Эцгийн ба Хурганы нэр бичигдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ? (1 Кор. 3:23; 2 Тим. 2:19; Илч. 3:12)

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Бурхны Хаанчлал юу хийх вэ?

Бурхны Хаанчлал дэлхийг захирахад танд ямар найдвар байгааг мэдэж аваарай.