Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 114: Ёс бус бүхний төгсгөл

Өгүүллэг 114: Ёс бус бүхний төгсгөл

ЧИ ЭНДЭЭС юу харж байна вэ? Тийм ээ, цагаан морьд хөлөглөсөн их цэрэг байна. Харин тэд хаанаас ирж байгааг сайн хар даа. Тэнгэрээс, үүлэн дээгүүр давхин ирж байна! Тэнгэрт жинхэнэ морь байдаг гэж үү?

Тэнгэрийн Хаан Есүс

Үгүй ээ, эд бол жинхэнэ морьд биш. Морь үүлэн дээгүүр давхиж чаддаггүй биз дээ? Гэвч Библид тэнгэрийн морьдын тухай өгүүлдэг. Яагаад гэдгийг мэдэх үү?

Яагаад гэвэл дээр үед морьдыг дайн тулаанд их ашигладаг байжээ. Тийм учраас Бурхныг хүмүүстэй дайтна гэдгийг үзүүлэхийн тулд морь унаад, тэнгэрээс ирж яваа цэргүүдийн тухай Библид гардаг. Энэ дайн болох газрыг юу гэж нэрлэдгийг чи мэдэх үү? «Хармагедон» гэдэг. Энэ дайн ёс бус бүхнийг устгана.

Хармагедонд болох дайныг Есүс удирдана. Ехова Есүсийг засгийн газрынхаа тэргүүн буюу хаанаар сонгосон шүү дээ. Тийм болохоор, Есүс хааны титэм өмссөн байна. Бурхны бүх дайсныг устгана гэдгийг түүний сэлэм харуулж байна. Бурхан бүх муу хүнийг устгана гэхээр гайхмаар байна уу?

10-р өгүүллэгийг ахин нэг үз дээ. Эндээс чи юу харж байна вэ? Тийм ээ, муу хүмүүсийг устгасан Усан галав. Тэр үерийг хэн буулгасан бэ? Зүйтэй, Ехова Бурхан. Одоо 15-р өгүүллэгийг хар даа. Тэнд юу болж байна? Ехова галаар Содом, Гоморраг устгаж байна.

33-р өгүүллэгийг эргэн харъя. Египетчүүдийн морьд, тулалдааны тэрэгнүүд яаж байна аа? Хэн тэр усыг тэдний дээр буулгасан бэ? Зүйтэй, Ехова ард түмнээ хамгаалж, үүнийг хийжээ. 76-р өгүүллэгийг харъя. Ехова өөрийнхөө ард түмэн израильчуудыг хүртэл муу үйл хэргийнх нь төлөө шийтгэснийг чи эндээс харна.

Тийм учраас Ехова дэлхий дээрх ёс бус бүхнийг устгахаар тэнгэрийн цэргүүдээ илгээнэ гэдэгт гайхах хэрэггүй. Харин энэ юу гэсэн үг болохыг төсөөлөөд үзээрэй! Хуудсаа эргүүлээд, мэдэж авцгаая.

Илчлэлт 16:16; 19:11—16.



Асуулт

  • Библид яагаад тэнгэрийн морьдын тухай гардаг вэ?
  • Муу хүмүүстэй хийх Бурхны дайныг юу гэж нэрлэдэг вэ? Энэ дайн ямар зорилготой вэ?
  • Зургаас харвал, дайныг хэн удирдах вэ? Тэр яагаад хааны титэмтэй байна вэ? Сэлэм нь ямар утгатай вэ?
  • 10, 15, 33-р өгүүллэгийг эргэн санавал, Бурхан муу хүмүүсийг устгана гэдэгт яагаад гайхах хэрэггүй вэ?
  • Муу хүмүүс Еховаг шүтдэг гэж зүтгэлээ ч устгагдана гэдгийг 36, 76-р өгүүллэг хэрхэн харуулдаг вэ?

Нэмэлт асуулт

  • Илчлэлт 19:11—16-г уншина уу.

    Цагаан зүсмийн морь унасан нь Есүс Христ гэдгийг Судар хэрхэн тодорхой харуулдаг вэ? (Илч. 1:5; 3:14; 19:11; Ис. 11:4)

    Есүсийн байгуулах ялалт эцсийн, төгс ялалт болно гэдгийг «цусанд дүрэгдсэн дээл» нь хэрхэн баталдаг вэ? (Илч. 14:18—20; 19:13; Ис. 63:1—6)

    Цагаан зүсмийн морь унасан Есүсийг дагаж яваа дайчид хэн бэ? (Илч. 12:7; 19:14; Мат. 25:31, 32)