Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Хэсэг 8: Библийн зөгнөл бүхэн биелдэг

Хэсэг 8: Библийн зөгнөл бүхэн биелдэг

Библи өнгөрсөн үед болсон үйл явдлын үнэн түүхийг өгүүлээд зогсохгүй ирээдүйд юу болохыг ч бас хэлж өгдөг. Хүмүүс ирээдүйг зөгнөн хэлж чаддаггүй учраас бид Библийг Бурхны бичүүлсэн ном гэж мэддэг билээ. Тэгвэл Библи ирээдүйн талаар юу хэлдэг вэ?

Библид Бурхны агуу их дайны тухай өгүүлдэг. Бурхан энэ дайнаараа дэлхийг ёс бус бүхнээс, муу хүмүүсээс цэвэрлэж, өөрт нь үйлчилдэг хүмүүсийг хамгаалах болно. Бурхны томилсон хаан Есүс Христ тэр хүмүүсийг энх амгалан, аз жаргалтай байлгаж, дахин хэзээ ч өвдөхгүй, үхэхгүй болгоно.

Бурхан дэлхий дээр шинэ диваажин байгуулна гэхлээр баярламаар байгаа биз дээ? Гэхдээ бид энэ диваажинд амьдрахыг хүсэж байвал зүгээр суух учиргүй. Өөрт нь үйлчилдэг хүмүүст бэлдсэн гайхалтай шагналыг Бурхнаас хүлээж авахын тулд яах ёстойг бид энэ номын сүүлчийн өгүүллэгээр үзнэ. Тэгэхлээр, НАЙМДУГААР хэсгийг уншаад, ирээдүйн талаар Библид юу гэж зөгнөсөн байдгийг мэдэж аваарай.

Диваажингийн дүр зураг