Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Хэсэг 7: Есүсийн дахин амилсан цагаас Паулыг шоронд хорих хүртэл

Хэсэг 7: Есүсийн дахин амилсан цагаас Паулыг шоронд хорих хүртэл

Есүсийг нас барснаас хойш гурав дахь өдөр нь Ехова амилуулсан. Яг тэр өдөртөө Есүс дагалдагчдадаа таван удаа үзэгджээ. Есүс тэдэнд 40 өдөр үзэгдсэн. Дараа нь хэдэн шавийнхаа нүдэн дээр тэнгэр өөд гарчээ. Түүнээс арван өдрийн дараа Бурхан Иерусалимд байсан Есүсийн дагалдагчдад ариун сүнс өгсөн.

Хожим Бурхны дайснууд элч нарыг шоронд хорьсон боловч тэнгэр элч тэднийг сулладаг. Эсэргүүцэгчид Есүсийн шавь Стефан уруу чулуу шидэж алдаг. Гэвч Есүс тэр эсэргүүцэгчдийн нэгийг хэрхэн тусгай үйлчлэгчээ болгон сонгож, тэр нь элч Паул болсон тухай бид үзэх болно. Есүсийг нас барснаас хойш гурван жил хагасын дараа Бурхан, элч Петрийг Корнел гэдэг иудей биш хүн, мөн түүний гэр бүлийнхэнд өөрийнх нь тухай ярь гэж илгээсэн.

13 орчим жилийн дараа Паул дэлгэрүүлэх анхны аяллаа эхэлдэг. Хоёр дахь удаагийн аялалд нь Тимот хамт явдаг. Ийнхүү аялахдаа Паул болон түүний нөхөд сэтгэл хөдлөм олон үйл явдалтай учирч байсныг бид үзнэ. Сүүлд Паулыг Ромын шоронд хорьдог. Хоёр жилийн дараа сулладаг боловч, түүнийг дахин шоронд хийж, цаазлан хороодог. ДОЛДУГААР хэсэгт 32 орчим жилийн үйл явдал гардаг.

Саул хурц гэрлээс болж сохров