Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 99: Дээд давхрын өрөөнд

Өгүүллэг 99: Дээд давхрын өрөөнд

ХОЁР өдөр өнгөрч, пүрэв гаригийн үдэш болжээ. Есүс 12 элчийнхээ хамт Дээгүүр өнгөрөх баярын зоог барихаар нэгэн байшингийн дээд давхрын энэ том өрөөнд орж ирсэн байлаа. Үүдээр гарч яваа хүн бол Искариотын Иудас. Есүсийг яаж олж болохыг тахилчдад хэлэхээр явж байна.

Эзний оройн зоог

Ганцхан өдрийн өмнө Иудас тэдэн дээр очоод: «Есүсийг барихад тань тусалбал юу өгөх юм бэ?» гэж асуухад, тэд: «Гучин мөнгөн зоос» гэж хариулсан ажээ. Тийм болохоор одоо Иудас тэдэнтэй уулзахаар явж байна. Тэгээд тэднийг дагуулан, Есүс дээр авч ирэх аж. Муухай байгаа биз?

Дээгүүр өнгөрөх баярын зоог дуусав. Гэтэл Есүс өөр нэгэн онцгой зоог барих боллоо. Тэр элч нартаа талх өгөөд: «Май, идэцгээ. Энэ бол та нарын төлөө өгөх биеийг минь төлөөлнө» гэв. Дараа нь аягатай дарс өгч: «Үүнээс ууцгаа. Энэ бол та нарын төлөө урсах цусыг минь төлөөлнө» гэлээ. Библид энэ өвөрмөц үйл явдлыг «Эзний оройн зоог» гэдэг.

Бурхны тэнгэр элч израильчуудыг Египетэд байхад тэдний гэрийн «дээгүүр өнгөрч», египетчүүдийн гэрт байсан ууган болгоныг алсан билээ. Үүнийг санахын тулд израильчууд Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэдэг байв. Харин одоо бол Есүс дагалдагчдынхаа төлөө амиа өгснийг нь дурсан тэмдэглэж байгаасай гэж хүсэж байлаа. Ийм учраас жил бүр ийм онцгой зоог барьж байхыг дагалдагчдадаа тушаажээ.

Эзний оройн зоогийн дараа Есүс элч нартаа бат итгэлтэй, зоригтой байхыг захилаа. Ингээд тэд Бурханд магтуу дуулсныхаа дараа гарч явав. Их орой болсон байлаа. Бүр шөнө дунд өнгөрчихсөн ч байж магадгүй. Тэднийг хаашаа явсныг мэдэцгээе.

Матай 26:14—30; Лук 22:1—39; Иохан 13—17-р бүлэг; 1 Коринт 11:20.



Асуулт

  • Есүс яагаад 12 элчтэйгээ хамт энэ том өрөөнд орж ирсэн байна вэ?
  • Үүдээр гарч яваа хүн хэн бэ? Тэр яах гэж байна вэ?
  • Дээгүүр өнгөрөх баярын зоог дууссаны дараа Есүс ямар онцгой зоог барьсан бэ?
  • Дээгүүр өнгөрөх баяр израильчуудад ямар үйл явдлыг сануулдаг байсан бэ? Есүсийн барьсан онцгой зоог дагалдагчдад нь юуг сануулдаг вэ?
  • Эзний оройн зоогийн дараа Есүс дагалдагчдадаа юу гэж захисан бэ? Дараа нь тэд яасан бэ?

Нэмэлт асуулт

  • Матай 26:14—30-ийг уншина уу.

    Иудас Есүсийг санаатайгаар барьж өгснийг Матай 26:15 хэрхэн харуулдаг вэ?

    Есүсийн асгаруулсан цус ямар хоёр зорилготой байсан бэ? (Мат. 26:27, 28; Иер. 31:31—33; Еф. 1:7; Евр. 9:19, 20)

  • Лук 22:1—39-ийг уншина уу.

    «Иудаст Сатан шүглэв» гэсэн нь ямар утгатай вэ? (Лук 22:3; Иох. 13:2; Үйлс 1:24, 25)

  • Иохан 13:1—20-ийг уншина уу.

    Иохан 13:2-оос үзвэл, хийсэн хэргийнх нь төлөө Иудастай хариуцлага тооцох нь зөв үү? Бурхны үйлчлэгчид эндээс ямар сургамж авч болох вэ? (Эх. 4:7; 2 Кор. 2:11; Гал. 6:1; Иак. 1:13, 14)

    Есүс сэтгэлд хоногшим ямар жишээг биечлэн үзүүлсэн бэ? (Иох. 13:15; Мат. 23:11; 1 Петр 2:21)

  • Иохан 17:1—26-г уншина уу.

    Есүс дагалдагчдаа «нэг байлгах» тухай залбирсан нь ямар утгатай вэ? (Иох. 17:11, 21—23; Ром 13:8; 14:19; Кол. 3:14)