Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 98: Чидун ууланд

Өгүүллэг 98: Чидун ууланд

ЕСҮС Чидун ууланд байна. Түүнтэй хамт буй дөрвөн хүн бол элч нар нь юм. Ах дүү Петр, Андрей, мөн ах дүү Иаков Иохан нар аж. Тээр цаана Иерусалим дахь Бурхны сүм харагдаж байна.

Есүс Иерусалимд дудран унаж ирснээс хойш хоёр өдөр өнгөрчээ. Мягмар гариг байлаа. Есүс өглөө сүмд очив. Тэнд тахилчид түүнийг алахаар барьж авах гэсэн боловч айжээ. Учир нь ард олон Есүст хайртай байв.

Есүс элч нартайгаа

Есүс шашны удирдагчдад хандан: «Могойнууд аа, могойн хөвгүүд ээ!» гэж хэлсэн. Мөн хийсэн хэргийнх нь төлөө Бурхан тэднийг шийтгэнэ гэж хэлсэн. Дараа нь Есүсийг Чидун ууланд гарахад дөрвөн элч нь асууж шалгааж гарав. Тэд Есүсээс юу асуусныг чи мэдэх үү?

Элч нар ирээдүйд болох явдлын тухай асуужээ. Тэд Есүсийг дэлхий дээрх ёс бус бүхнийг устгана гэж мэдэж байв. Гэхдээ яг хэзээ устгахыг нь мэдэхийг хүсжээ. Есүс хаанчлахаар хэзээ дахиж ирэх вэ?

Өөрийнх нь дахин ирэхийг дэлхий дээрх дагалдагчид нь харж чадахгүй гэдгийг Есүс мэдэж байсан. Яагаад гэвэл Есүс тэнгэрт байх учраас түүнийг харах боломжгүй юм. Тийм болохоор тэнгэрийн хаан болон захирч байх үед нь дэлхий дээр болох зарим үйл явдлыг элч нартаа хэлсэн. Ямар ямар үйл явдал бэ?

Том том дайн дэгдэж, олон хүн өвдөж, өлсөнө, улам аймшигтай гэмт хэрэг гарна, асар хүчтэй газар хөдлөлт болно. Мөн Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлнэ гэж Есүс хэлсэн. Энэ бүх үйл явдал одоо үед болж байна уу? Тийм ээ, болж байна! Тийм болохоор одоо Есүс хаан болчихоод захирч байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Удахгүй Есүс дэлхий дээр байгаа ёс бус бүхнийг устгана.

Матай 21:46; 23:1—39; 24:1—14; Марк 13:3—10.



Асуулт

  • Зураг дээрх хүмүүсийн аль нь Есүс вэ? Түүнтэй хамт байгаа хүмүүс хэн бэ?
  • Тахилчид сүмд байсан Есүсийг яахыг оролдсон бэ? Есүс тэдэнд юу гэж хэлсэн бэ?
  • Элч нар Есүсээс юу асуусан бэ?
  • Тэнгэрийн Хаан болон захирч байх үед нь дэлхий дээр болох зарим үйл явдлыг Есүс элч нартаа яагаад хэлсэн бэ?
  • Дэлхий дээрх ёс бус бүхнийг устгахаас өмнө юу болно гэж Есүс хэлсэн бэ?

Нэмэлт асуулт

  • Матай 23:1—39-ийг уншина уу.

    Хүмүүсийг цол хэргэмээр дуудахыг Сударт эрс буруушаагаагүй ч, христиан хуралд тал засах зорилгоор цол хэргэм хэрэглэх тухайд Матай 23:8—11-д Есүс юу хэлсэн бэ? (Үйлс 26:25; Ром 13:7; 1 Петр 2:13, 14)

    Фарисайчууд хүмүүсийг христиан болоход нь саад хийхийн тулд юу ашиглаж байсан бэ? Орчин үед шашны удирдагчид үүнтэй төстэй аргыг хэрхэн хэрэглэдэг вэ? (Мат. 23:13; Лук 11:52; Иох. 9:22; 12:42; 1 Тес. 2:16)

  • Матай 24:1—14-ийг уншина уу.

    Матай 24:13-т тэвчихийн чухлыг хэрхэн онцолсон байдаг вэ?

    «Шинэ ертөнцийн орчуулга»-аар, Матай 24:13-т «төгсгөл» гэж бичсэн нь ямар утгатай вэ? (Мат. 16:27; Ром 14:10—12; 2 Кор. 5:10)

  • Марк 13:3—10-ыг уншина уу.

    Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил бол хойшлуулшгүй ажил гэдгийг Марк 13:10-т бичсэн ямар үг харуулдаг вэ? Есүсийн хэлсэн үг бидэнд юу бодуулах учиртай вэ? (Ром 13:11, 12; 1 Кор. 7:29—31; 2 Тим. 4:2)