Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 94: Есүс хүүхдэд хайртай

Өгүүллэг 94: Есүс хүүхдэд хайртай

БЯЦХАН хүү тэвэрсэн Есүсийг хараач. Хүүхдэд үнэхээр халамжтай нь харагдаж байна. Түүнийг харж байгаа хүмүүс бол Есүсийн элч нар. Есүс тэдэнд юу гэж хэлж байна вэ? Мэдэцгээе.

Есүс элч нарынхаа хамт холын аянаас дөнгөж ирчихээд байлаа. Замдаа элч нар хоорондоо маргалджээ. Аяллын дараа Есүс тэднээс: «Та нар замдаа юун тухай маргалдаад байв аа?» гэж асуув. Үнэн хэрэгтээ, Есүс маргааны тухай мэдэж байлаа. Гагцхүү, элч нар нь үнэнээ хэлэх нь үү, үгүй юү гэдгийг харахын тулд асуусан юм байж л дээ.

Есүс бяцхан хүү хоёр

Элч нар юу ч хариулсангүй. Учир нь тэд хэн нь хамгийн агуу болох тухай маргасан юмсанжээ. Агуу болохыг хүсэх нь буруу гэдгийг Есүс тэдэнд яаж ойлгуулах бол?

Есүс нэг бяцхан хүүг дуудаад, тэдний өмнө зогсоов. Тэгээд элч нартаа: «Би та нарт үүнийг заавал мэдүүлмээр байна. Та нар өөрчлөгдөж, хүүхэд шиг болохгүй бол хэзээ ч Бурхны Хаанчлалд орохгүй. Энэ хүүхэд шиг болсон нэг нь Хаанчлалд хамгийн агуу болно» гэж хэллээ. Есүс яагаад ингэж хэлснийг чи мэдэх үү?

Ер нь бүр жаахан хүүхэд бусдаас агуу байя, илүү байя гэж боддоггүй. Тийм болохоор, элч нар хүүхдүүдээс суралцаж, агуу байх, илүү байх гэж маргалдах ёсгүй байжээ.

Есүс хүүхдэд хайртайгаа нэг биш удаа харуулсан билээ. Хэдэн сарын дараа зарим хүн хүүхдүүдээ Есүс дээр авчрав. Элч нар тэднийг хориглох гэтэл Есүс элч нартаа: «Хүүхдүүдийг над уруу ирүүл, тэднийг бүү хорь, учир нь Бурхны Хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм» гэж хэллээ. Тэгээд Есүс хүүхдүүдийг тэврээд, ерөөжээ. Есүс хүүхдэд хайртай гэдгийг мэдэх нь сайхан байгаа биз дээ?

Матай 18:1—4; 19:13—15; Марк 9:33—37; 10:13—16.



Асуулт

  • Есүсийн элч нар холын аянаас ирэх замдаа юун тухай маргалдсан бэ?
  • Есүс яагаад нэг бяцхан хүүг дуудаж авчраад, элч нарынхаа дунд зогсоосон бэ?
  • Элч нар хүүхэд шиг байж сурах хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг байсан бэ?
  • Есүс хүүхдэд хайртайгаа хэдэн сарын дараа яаж харуулсан бэ?

Нэмэлт асуулт

  • Матай 18:1—4-ийг уншина уу.

    Есүс зааж сургахдаа жишээ татдаг байсны учир юу вэ? (Мат. 13:34, 36; Марк 4:33, 34)

  • Матай 19:13—15-ыг уншина уу.

    Хаанчлалын ивээлийг хүртье гэвэл бага насны хүүхдийн ямар занг дуурайх ёстой вэ? (Дуу. 25:9; 138:6; 1 Кор. 14:20)

  • Марк 9:33—37-г уншина уу.

    Нэр алдарт дурлахгүй байх талаар Есүс шавь нартаа юу заасан бэ? (Марк 9:35; Мат. 20:25, 26; Гал. 6:3; Флп. 2:5—8)

  • Марк 10:13—16-г уншина уу.

    Есүс хэр зэрэг нөхөрсөг хүн байсан бэ? Христиан ахлагчид Есүсийг хэрхэн дуурайж болох вэ? (Марк 6:30—34; Флп. 2:1—4; 1 Тим. 4:12)