Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 93: Есүс олон хүнийг хооллосон нь

Өгүүллэг 93: Есүс олон хүнийг хооллосон нь

АЙМШИГТ явдал болов. Дөнгөж сая Баптисм хүртээгч Иоханыг алчихлаа. Хааны эхнэр Херодиа түүнд дургүй байжээ. Тэгээд Иоханы толгойг хаанаар авахуулж чаджээ.

Есүс үүнийг сонсоод, маш их гашуудаж, зэлүүд газар уруу ганцаараа явлаа. Гэтэл үй олон хүн түүнийг дагав. Есүс тэднийг хараад, ихэд өрөвдлөө. Тэгээд тэдэнд Бурхны Хаанчлалын тухай ярьж, өвчтэй нэгнийг нь эдгээв.

Тэр үдэш Есүсийн шавь нар ирээд: «Орой болчихжээ. Энэ газар хүн амьтангүй зэлүүд юм. Хүмүүсийг тараан явуулаач. Тэгвэл тэд ойр хавийн гацаанаас өөрсдөдөө хоол хүнс худалдан авна шүү дээ» гэв.

Есүс олон хүнийг хооллов

Есүс: «Тэднийг явуулах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг» гэж хариулаад, Филипээс: «Энэ бүх хүнд хүрэлцэх хоол хүнс хаанаас худалдан авч болох вэ?» гэж асуув.

Филип: «Хүн бүрд жаахан жаахан юм авахад л маш их мөнгө хэрэг болно» гэж хариулав. Андрей: «Энэ хүүд таван талх, хоёр загас л байна. Тэглээ гээд ийм олон хүнд хүрэлцэхгүй шүү дээ» гэлээ.

«Хүмүүсийг зүлгэн дээр суулга» гэж Есүс хэлэв. Тэгээд хоол өгсөнд нь Бурханд талархаад, талхаа хэсэглэн хуваав. Дараа нь шавь нар нь талх, загасыг бүх хүнд өглөө. Тэнд 5 000 эрэгтэй, өөр олон мянган хүүхэд, эмэгтэйчүүд байлаа. Бүгд цадталаа иджээ. Шавь нар хоолны үлдэгдлийг цуглуулахад 12 сагс дүүрсэн байлаа!

Есүс шавь нараа Галилын тэнгисийг гатлуулахаар завинд суулгав. Шөнө хүчтэй шуурга дэгдэж, тэнгисийн давалгаа завийг ийш тийш нь шидэж байлаа. Шавь нар маш их айжээ. Тэгтэл шөнө дундын хирд нэг хүн өөрсдийг нь чиглээд, усан дээгүүр явж байхыг тэд харлаа. Тэд юу харж байгаагаа ойлгохгүй байсан тул айсандаа хашгиралдав.

«Айсны хэрэггүй. Би байна!» гэж Есүс хэллээ. Гэсэн ч тэд итгэж чадахгүй байв. Петр: «Эзэн минь, үнэхээр та мөн юм бол усны мандал дээгүүр алхаж, тань уруу очихыг надад тушаагаач» гэлээ. Есүс хариуд нь: «Ир!» гэв. Тэгэхэд нь Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлаа! Гэнэт тэр айн, живж эхэлсэн боловч Есүс аврав.

Хожим нь Есүс олон мянган хүнийг дахин хоолложээ. Энэ удаад долоон талх, цөөхөн жижиг загасаар хооллосон юм. Тэгэхэд ч бас хоол хүнс бүх хүнд хүрчээ. Есүс хүмүүст тэгж их санаа тавьдаг нь гайхалтай биш гэж үү? Түүнийг Бурхны томилсон Хаан болж захирах үед бид хэзээ ч, юунд ч санаа зовохгүй болно!

Матай 14:1—32; 15:29—38; Иохан 6:1—21.



Асуулт

  • Баптисм хүртээгч Иоханд ямар аймшигт явдал тохиолдсон бэ? Үүнийг сонсоод Есүс яасан бэ?
  • Есүс өөрийг нь дагасан үй олон хүнийг яаж хооллосон бэ? Дараа нь хэр их хоол үлдсэн бэ?
  • Есүсийн шавь нар шөнө яагаад айсан бэ? Петр яасан бэ?
  • Хоёр дахь удаадаа Есүс олон мянган хүнийг яаж хооллосон бэ?
  • Есүсийг Бурхны томилсон Хаан болж дэлхийг захирах үед амьдрал ямар болох вэ?

Нэмэлт асуулт

  • Матай 14:1—32-ыг уншина уу.

    Матай 14:23—32-ыг үзвэл, Петр ямар зантай хүн байсан бэ?

    Петр төлөвшиж, түргэн зангаа зассаныг Судар хэрхэн баталдаг вэ? (Мат. 14:27—30; Иох. 18:10; 21:7; Үйлс 2:14, 37—40; 1 Петр 5:6, 10)

  • Матай 15:29—38-ыг уншина уу.

    Есүс тэнгэрийн Эцгийнхээ өгсөн материаллаг зүйлийг эрхэмлэдгээ хэрхэн харуулсан бэ? (Мат. 15:37; Иох. 6:12; Кол. 3:15)

  • Иохан 6:1—21-ийг уншина уу.

    Христианууд төр засгийн эрх мэдлийг хүндэтгэх талаар Есүсийн жишээг хэрхэн дуурайж болох вэ? (Иох. 6:15; Мат. 22:21; Ром 12:2; 13:1—4)