Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 84: Тэнгэр элч Мариа дээр ирсэн нь

Өгүүллэг 84: Тэнгэр элч Мариа дээр ирсэн нь

ЭНЭ сайхан бүсгүйг Мариа гэдэг. Назар хотод суудаг израиль хүн. Бурхан түүнийг маш сайн хүн гэж мэднэ. Тийм ч учраас Габриел гэдэг тэнгэр элчээ түүнтэй яриулахаар илгээсэн юм. Габриел Мариад юу гэж хэлэхээр ирснийг чи мэдэх үү? Үзэцгээе.

Габриел түүнд: «Онцгой ивээлтэй эмэгтэй минь, сайн байна уу? Ехова чамтай хамт байна» гэв. Мариа тэнгэр элчийг урьд нь хэзээ ч харж байсангүй. Юу хэлэх гээд байгааг нь ойлгоогүй учраас Мариагийн сэтгэл түгшжээ. Харин Габриел тэр дор нь түүнийг тайвшруулав.

Мариа

— Бүү ай, Мариа. Чи Еховагийн сэтгэлд нийцсэн. Тийм учраас тэр чамд нэгэн гайхамшигтай зүйлийг хийх гэж байна. Чи удахгүй хүүхэдтэй болно. Тэгээд түүнийгээ Есүс гэж нэрлэнэ гэлээ.

Габриел цааш нь: «Энэ хүү агуу Нэгэн болох ба Хамгийн дээд Бурхны Хүү гэж нэрлэгдэнэ. Ехова түүнийг Давид шиг хаан болгоно. Гэхдээ Есүс мөнхийн хаан болж, үүрд хаанчилна!» хэмээн тайлбарлав.

Мариа: «Яаж ийм юм болох билээ? Би гэрлээгүй шүү дээ. Би эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаагүй юм чинь яаж хүүхэдтэй болох юм бэ?» гэж гайхан асуув.

Габриел: «Бурхны хүч чам дээр бууна. Тиймээс хүүхдийг Бурхны Хүү гэж дуудах юм» гэж хариулаад: «Хамаатныхаа Елизабетыг сана даа. Хүмүүс түүнийг хүүхэд төрүүлэхээсээ өнгөрсөн гэж ярилцдаг байсан. Гэвч удахгүй хүү төрүүлнэ. Тэгэхлээр Бурханд чадахгүй юм гэж байхгүй байгаа биз дээ» хэмээн нэмж өгүүлэв.

Тэр даруй Мариа: «Би Еховагийн шивэгчин мөн билээ! Таны хэлснээр болох болтугай» гэсэнд тэнгэр элч явж одлоо.

Мариа Елизабет уруу очихоор яаран явлаа. Елизабет Мариагийн дууг сонсмогц хэвлийд нь байсан хүүхэд баярлан хөдөлжээ. Елизабет Бурхны сүнсээр дүүрч, Мариад: «Чи бол хамгийн их ивээл хүртсэн эмэгтэй» гэж хэллээ. Мариа Елизабеттай гурван сар орчим хамт байгаад, дараа нь гэртээ харихаар Назар уруу явлаа.

Тэр, Иосеф гэдэг хүнтэй суух гэж байсан билээ. Гэтэл Иосеф Мариаг хүүхэд төрүүлэх гэж байгааг нь мэдэнгүүтээ түүнтэй суухаа болихоор шийдэв. Тэгэхэд нь Бурхны тэнгэр элч түүнд: «Мариаг эхнэрээ болгохоос бүү ай. Яагаад гэвэл хүүг Бурхан өгсөн юм» гэлээ. Тийм болохоор Мариа Иосеф хоёр гэрлэж, Есүсийн төрөхийг хүлээж байлаа.

Лук 1:26—56; Матай 1:18—25.



Асуулт

  • Зураг дээрх бүсгүй хэн бэ?
  • Габриел Мариад юу гэж хэлсэн бэ?
  • Мариаг эрэгтэй хүнтэй амьдарч үзээгүй мөртлөө хүүхэдтэй болох гэж байгааг нь Габриел яаж тайлбарласан бэ?
  • Мариаг хамаатныхаа Елизабетынд очиход юу болсон бэ?
  • Иосеф Мариаг хүүхэд төрүүлэх гэж байгааг мэдэнгүүтээ яахаар шийдсэн бэ? Гэхдээ шийдвэрээ яагаад өөрчилсөн бэ?

Нэмэлт асуулт

  • Лук 1:26—56-г уншина уу.

    Бурхны Хүүгийн амь сүнсэн орчноос шилжээд Мариагийн өндгөн эстэй нийлэхэд хүний төгс бус байдал нөлөөлсөн эсэх талаар Лук 1:35 юу хэлдэг вэ? (Хаг. 2:11—13; Иох. 6:69; Евр. 7:26; 10:5)

    Есүсийг төрөхөөс ч өмнө түүнд хэрхэн хүндэтгэл үзүүлсэн бэ? (Лук 1:41—43)

    Еховагийн байгууллагад нэр төртэй үүрэг хүлээсэн христиануудад Мариа ямар сайхан жишээ үлдээсэн бэ? (Лук 1:38, 46—49; 17:10; Сур. 11:2)

  • Матай 1:18—25-ыг уншина уу.

    Есүст Иммануел гэдэг нэр өгөөгүй ч гэсэн, хүн байхдаа гүйцэтгэж байсан үүрэг нь энэ нэрийн утгыг хэрхэн илэрхийлсэн бэ? (Мат. 1:22, 23; Иох. 14:8—10; Евр. 1:1—3)

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН БААТРУУДЫН ЗУРАГТ ХУУДАС

Зурагт хуудас: Мариа

Мариа Есүсийг дөч хоногтой байхад хаашаа авч явсныг мэдэж авцгаая. Зурагт хуудсаа хэвлэж аваад хайчилж, хадгалаарай.

ИТГЭЛИЙН ЖИШЭЭ

Мариа—«Би бол Еховагийн зарц охин билээ!»

Тэнгэрийн элчид хэлсэн үгнээс нь Мариагийн талаар юу мэдэж болох вэ? Мариа өөр ямар сайхан зан чанартай байсан бэ?