Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Хэсэг 6: Есүсийг төрөхөөс үхэх хүртэл

Хэсэг 6: Есүсийг төрөхөөс үхэх хүртэл

Габриел хэмээгч тэнгэр элчийг үзэсгэлэнт бүсгүй Мариа уруу илгээжээ. Тэр тэнгэр элч Мариад, хаан болж мөнхөд захирах хүүхэдтэй болохыг нь хэлсэн. Тэр хүүхэд нь Есүс юм. Есүс малын саравчинд төрөхөд хоньчид түүнийг үзэхээр ирдэг. Хожим нэг од, Дорноос ирсэн хүмүүсийг бяцхан хүү уруу газарчилсан. Тэр одыг хэн тэдэнд харуулсан, мөн Есүс үхлээс хэрхэн аврагдсан тухай бид мэдэж авна.

Дараа нь 12 настай Есүсийг сүм дотор багш нартай ярилцаж байхад нь олно. Тэр цагаас хойш арван найман жилийн дараа Есүс баптисм хүртэж, Хаанчлалын тухай дэлгэрүүлэх, заах ажлаа эхэлдэг. Бурхан чухамдаа энэ л ажлыг хийлгэхээр түүнийг дэлхий уруу илгээсэн билээ. Есүс ажилдаа туслуулахаар 12 хүнийг сонгож, элчээ болгоно.

Түүнчлэн, Есүс олон гайхамшиг үйлддэг. Өчнөөн мянган хүнийг цөөхөн жижиг загас, хэдхэн талхаар хооллодог. Өвчтэй хүмүүсийг эдгээж, үхсэн хүмүүсийг хүртэл дахин амилуулдаг. Эцэст нь бид Есүсийн амьдралын сүүлчийн өдөр юу юу тохиолдсон, мөн түүний яаж алагдсаныг үзнэ. Есүс гурван жил зургаан сар орчим дэлгэрүүлэх ажил хийсэн учраас ЗУРГАДУГААР хэсэг 34 гаруйхан жилийн үйл явдлыг өгүүлдэг.

Есүс сургаал зааж байгаа нь