Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Хэсэг 4: Израилийн анхны хаанаас Вавилонд олзлогдох хүртэл

Хэсэг 4: Израилийн анхны хаанаас Вавилонд олзлогдох хүртэл

Саул Израилийн анхны хаан болов. Гэвч Ехова түүнийг хаан байлгахаас татгалзаж, оронд нь Давидыг сонгов. Бид Давидын тухай ихийг мэдэж авна. Давид залуудаа аварга том Голиаттай тулалджээ. Хожим нь атаач Саул хаанаас зугтсан. Дараа нь үзэсгэлэнт Абигаил түүнийг бодлогогүй үйлдэл хийхийг нь болиулдаг.

Түүнчлэн, бүгдээрээ Давидын дараа хаан болсон хүү Соломоных нь тухай ихийг мэдэх болно. Израилийн эхний гурван хаан тус бүр 40 жил хаанчилжээ. Соломоныг нас барсны дараа Израиль өмнөд ба хойд хаант улс болж хуваагдсан.

10 овогт хойд хаант улс ассиричуудад бут цохигдохоосоо өмнө 257 жил оршин тогтножээ. Үүнээс хойш 133 жилийн дараа 2 овогт өмнөд хаант улс бас сүйрэв. Энэ үеэр израильчууд Вавилонд олзлогджээ. Тэгэхлээр, ДӨРӨВДҮГЭЭР хэсэгт 510 жилийн түүх гарч байна. Энэ хугацаанд сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдал болж өнгөрчээ.

Соломон хаан залбирч байгаа нь