Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Хэсэг 3: Египетээс чөлөөлөгдсөн цагаас Израилийн анхны хаан хүртэл

Хэсэг 3: Египетээс чөлөөлөгдсөн цагаас Израилийн анхны хаан хүртэл

Мосе израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөн дагуулсаар Бурхны, израильчуудад хуулиа өгсөн Синаи ууланд хүрч ирсэн. Энд ирснийхээ дараа Мосе Канаан нутгийг тагнуулахаар 12 хүн илгээжээ. Гэтэл 10 нь муу мэдээтэй ирэв. Үүнээс болоод израильчууд Египет уруу буцаж явахыг хүссэн. Итгэл нь сул байсан тул Бурхан тэднийг шийтгэж, 40 жил цөлөөр тэнүүлжээ.

Эцэст нь израильчуудыг Канаан нутагт удирдан оруулах хүнээр Иошуаг сонгов. Ехова ард түмэндээ тэр нутгийг авахад нь тусалж, гайхамшиг үйлдсэн. Тэрбээр Иордан голын урсгалыг зогсоож, Иерихо хотын хэрмийг нураан, нарыг бүтэн өдрийн турш нэг байранд нь тогтоон барьжээ. Зургаан жилийн дараа канаанчуудаас газар нутгийг нь эзлэн авчээ.

Иошуагаас эхлэн 356 жилийн турш Израилийг шүүгчид удирджээ. Бид, Барак Гидеон Иефта Самсон Самуел зэрэг олон шүүгчтэй танилцана. Мөн Рахаб Дебора Иаел Рут Наоми Делила гэдэг эмэгтэйчүүдийн тухай мэдэж авна. ГУРАВДУГААР хэсэг нийт 396 жилийн түүхийг өгүүлнэ.

Мөргөлийн асар