Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 32: Арван гамшиг

Өгүүллэг 32: Арван гамшиг

ЭНЭ зургуудыг хар даа! Египетэд Еховагийн буулгасан 10 гамшгийг зураг болгон дээр дүрсэлсэн байна. Эхний зураг дээр Аарон таягаараа Нил мөрний усыг цохиж байгааг харуулжээ. Ингэж цохимогц мөрний ус цус болон хувирахад загас нь үхэж, мөрөн өмхийрөв.

Египетчүүдэд тохиолдсон арван гамшиг

Үүний дараа Ехова Нил мөрнөөс мэлхий гаргахад зуух, хайруулын таваг, ор дэр гээд хаа сайгүй таржээ. Мэлхийнүүдийг үхэхэд египетчүүд цуглуулж овоолов. Тэгтэл тэр газар нь өмхийрчээ.

Дараа нь Аарон таягаараа газар цохиход, тоос нь хаздаг шавьж болон хувирав. Энэ нь Египетийн нутагт учирсан гурав дахь гамшиг байлаа.

Үлдсэн бусад гамшиг израильчуудад биш, зөвхөн египетчүүдэд хор учруулав. Дөрөв дэх гамшиг нь бүх египет айлын гэрээр язганан ниссэн том том ялаа байв. Тав дахь гамшгийг амьтад дээр буулгажээ. Үүнээс болж египетчүүдийн үхэр, хонь, ямаа олноороо үхлээ.

Дараа нь Мосе Аарон хоёр үнс авч, агаарт цацав. Тэгтэл хүн, амьтан бүгдээрээ идээт яранд бариулжээ. Энэ нь зургаа дахь гамшиг байлаа.

Дараа нь Мосе тэнгэр өөд гараа өргөсөнд Ехова аянга буулгаж, мөндөр оруулав. Энэ бол Египетэд орсон хамгийн ширүүн мөндөр байлаа.

Найм дахь гамшиг нь үй олон царцаан сүрэг байв. Үүнээс өмнө ч, хойно ч тийм олон царцаа ер үзэгдээгүй ажээ. Тэд мөндөрт цохиулаагүй үлдсэн бүхнийг иджээ.

Ес дэх гамшиг нь харанхуй байлаа. Египет нутгийг гурван өдрийн турш түнэр харанхуй нөмөрсөн боловч израильчуудын байсан газар гэрэлтэй хэвээрээ байв.

Эцэст нь, Бурхан ард түмэндээ хурга юм уу ишигний цус тотгондоо түрхэхийг тушаажээ. Үүний дараа Бурхны тэнгэр элч Египетийн дээгүүр явж өнгөрөв. Тэнгэр элч тотгондоо цус түрхсэн айлаас нэг ч хүн алсангүй. Харин тотгондоо цус түрхээгүй айлын ууган хүү, анхны төл болгоныг алав. Энэ бол 10 дахь гамшиг байлаа.

Сүүлчийн гамшгийн дараа фараон израильчуудыг явахыг зөвшөөрөв. Бурхны ард түмэн явахад бэлэн байсан учраас тэр шөнөдөө Египетээс хөдөлжээ.

Египетээс гарсан нь 7—12-р бүлэг.



Асуулт

  • Энэ зургуудыг ашиглаад, Египетэд Еховагийн буулгасан эхний гурван гамшгийг дүрслэн хэлээрэй.
  • Эхний гурван гамшиг болон бусад гамшиг хоорондоо ямар ялгаатай байсан бэ?
  • Дөрөв, тав, зургаа дахь гамшиг нь юу байсан бэ?
  • Долоо, найм, ес дэх гамшгийг дүрслэн хэлээрэй.
  • Ехова арав дахь гамшгийн өмнө израильчуудад юу хийхийг тушаасан бэ?
  • Арав дахь гамшиг нь юу байсан бэ? Үүний дараа юу болсон бэ?

Нэмэлт асуулт

  • Египетээс гарсан нь 7:19—8:23-ыг уншина уу.

    Египетийн «илбэчид» Еховагийн буулгасан эхний хоёр гамшгийг яг дуурайлгаж чадаж байсан ч гурав дахь гамшгийн дараа юуг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон бэ? (Ег. 8:18, 19; Мат. 12:24—28)

    Ехова ард түмнээ хамгаалах чадалтайг дөрөв дэх гамшиг хэрхэн нотолсон бэ? Энэ нь Библид зөгнөсөн «үлэмж их зовлонтой» тулгарахад нь Бурхны ард түмэнд ямар итгэл төрүүлэх вэ? (Ег. 8:22, 23; Илч. 7:13, 14; Ш.дэд 16:9)

  • Египетээс гарсан нь 8:24; 9:3, 6, 10, 11, 14, 16, 23—25; 10:13—15; 21—23-ыг уншина уу.

    Фараон болон илбэчид ямар хоёр бүлэг хүнийг төлөөлдөг вэ? Өнөөдөр ч гэсэн тэр хоёр бүлэг юу хийх чадваргүй вэ? (Ег. 8:10, 18, 19; 9:14)

    Ехова Сатанд өнөөг хүртэл байхыг зөвшөөрсний учрыг ойлгоход Египетээс гарсан нь 9:16 хэрхэн тусалдаг вэ? (Ром 9:21, 22)

  • Египетээс гарсан нь 12:21—32-ыг уншина уу.

    «Дээгүүр өнгөрөх баярын хурга» олон хүнд аврагдах боломж хэрхэн олгосон бэ? Энэ арга хэмжээ юуг зааж байсан бэ? (Ег. 12:21—23; Иох. 1:29; Ром 5:18, 19, 21; 1 Кор. 5:7)