Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Хэсэг 2: Усан галаваас хойш Египетээс чөлөөлөгдөх хүртэл

Хэсэг 2: Усан галаваас хойш Египетээс чөлөөлөгдөх хүртэл

Усан галавыг наймхан хүн эсэн мэнд давж гарсан бөгөөд яваандаа тэд өсөж олширсоор олон мянгад хүрчээ. Үер болсноос хойш 352 жилийн дараа Абрахам төржээ. Бурхан Абрахамд Исаак гэдэг хүү өгч, амласнаа хэрхэн биелүүлснийг энэ хэсгээс мэдэх болно. Тэгээд дараа нь Бурхан Исаакийн хоёр хүүгээс хэрхэн Иаковыг сонгосон тухай мэдэж авна.

Иаковынх 12 хүү, бас нэлээд хэдэн охинтой өнөр өтгөн айл байлаа. Иаковын 10 хүү бага дүү Иосефоо ад үзсээр байгаад Египетэд боол болгон худалджээ. Хожим нь Иосеф Египетийн нөлөө бүхий захирагч болсон. Их өлсгөлөнгийн үеэр, Иосеф ах нарынхаа сэтгэл зүрх өөрчлөгдсөн эсэхийг мэдэхээр тэднийг туршсан. "Израильчууд“ гэж нэрлэгдсэн Иаковын гэр бүлийн бүх хүн эцэстээ Египетэд нүүн ирж суурьшив. Энэ үйл явдал Абрахамыг төрснөөс хойш 290 жилийн дараа болжээ.

Удаах 215 жилд израильчууд Египетэд аж төрсөн. Иосефыг нас барсны дараа тэд тэндээ боол болсон. Хэсэг хугацаа өнгөрөхөд Мосе төрсөн бөгөөд Бурхан Египетийн боолчлолоос израильчуудыг чөлөөлөхдөө түүнийг ашигладаг. ХОЁРДУГААР хэсэгт нийт 857 жилийн түүхийг өгүүлнэ.

Иаковын гэр бүл Египетэд нүүж ирсэн нь

IN THIS SECTION