Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 9: Ноа хөвөгч авдар барьсан нь

Өгүүллэг 9: Ноа хөвөгч авдар барьсан нь
Ноаг шоолж буй хүмүүс

НОА эхнэр, гурван хүүтэй байв. Хөвгүүдийг нь Шем, Хам, Иафет гэдэг бөгөөд гурвуулаа эхнэртэй юм. Тийнхүү Ноагийнх ам бүл наймуулаа ажээ.

Бурхан Ноад нэгэн ер бусын юм хийх даалгавар өгчээ. Энэ нь «хөвөгч авдар» буюу усан онгоц шиг нүсэр том хайрцаг барих даалгавар байлаа. «Чи хөвөгч авдрыг гурван давхар бөгөөд олон өрөөтэй хий» гэж Бурхан зарлиг буулгажээ. Тэр өрөөнүүд нь Ноагийн гэр бүлийнхэнд, амьтдад, бас хожим тэдэнд хэрэг болох хоол хүнс хийхэд зориулагджээ.

Тэрчлэн, Бурхан Ноад хөвөгч авдрыг ус нэвтэрдэггүй болгож барихыг тушаажээ. Бурхан: «Би их үер буулгаж, бүх ертөнцийг устгана. Авдарт ороогүй бүхэн үхэх болно» хэмээн айлджээ.

Ноа болон түүний хөвгүүд Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлж эхэлжээ. Харин хүмүүс тэднийг шоолж байв. Тэр хүмүүс муу чигээрээ үлдсэн билээ. Ноа Бурхны хийх гэж байгаа юмыг тэдэнд хэлэхэд хэн нь ч итгээгүй юм.

Ноагийн гэр бүлийнхэн хөвөгч авдарт амьтад, хоол хүнс оруулж байгаа нь

Хөвөгч авдар маш том учир их олон жил барьжээ. Эцэст нь бэлэн болов. Тэгээд амьтдыг тийш нь оруулахыг Бурхан Ноад тушаажээ. Бурхны хэлснээр зарим төрлийн амьтнаас эр эмээр нь хосыг, заримаас нь долоог авсан байна. Бас зүйл бүрийн шувуунаас авахыг тушаажээ. Бурхны хий гэсэн болгоныг Ноа ёсоор болгов.

Дараа нь Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт хөвөгч авдарт оров. Тэднийг орсон хойно Бурхан хаалгыг нь хаажээ. Тэгээд Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт авдар дотор хүлээв. Чи тэдэнтэй хамт хүлээж байна гээд төсөөлөөд үз дээ. Бурхны хэлсэн үер үнэхээр болох болов уу?

Эхлэл 6:9—22; 7:1—9.



Асуулт

  • Ноагийнх ам бүл хэдүүлээ байсан бэ? Гурван хүүгийнх нь нэрийг хэн гэдэг вэ?
  • Бурхан Ноад ер бусын ямар юм хийх даалгавар өгсөн бэ? Яагаад тэр вэ?
  • Ноаг хөвөгч авдрын тухай ярихад хүмүүс яасан бэ?
  • Бурхны тушаалаар Ноа амьтдыг яасан бэ?
  • Бурхан хөвөгч авдрын хаалгыг хаасны дараа Ноа гэрийнхэнтэйгээ юу хийх ёстой байсан бэ?

Нэмэлт асуулт

  • Эхлэл 6:9—22-ыг уншина уу.

    Ноа юуны ачаар жинхэнэ Бурхны гарамгай үйлчлэгч болсон бэ? (Эх. 6:9, 22)

    Ехова хүчирхийлэлд яаж ханддаг вэ? Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ энэ тухай мэдлэгээ хэрхэн ашиглах нь зүйтэй вэ? (Эх. 6:11, 12; Дуу. 11:5)

    Бид Еховагийн байгууллагаас удирдамж заавар авахдаа Ноаг хэрхэн дуурайж болох вэ? (Эх. 6:22; 1 Иох. 5:3)

  • Эхлэл 7:1—9-ийг уншина уу.

    Ехова Ноаг төгс бус гэлгүй «зөв шударга» хүн гэж үздэг байснаас нь бид хэрхэн урамшдаг вэ? (Эх. 7:1; Сур. 10:16; Ис. 26:7)