Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 8: Аварга хүмүүс

Өгүүллэг 8: Аварга хүмүүс

ГЭРИЙН чинь таазанд хүрэхээр өндөр хүн чам уруу ирж явбал чи юу гэж бодох вэ? Тийм хүн бол аварга хүн байж таарна! Нэгэн цагт үнэхээр тийм аварга хүмүүс дэлхийд амьдарч байжээ. Библид бичсэнээр тэдний эцэг нь тэнгэрээс бууж ирсэн тэнгэр элчүүд байв. Гэхдээ яаж ийм юм болсон бэ?

Харгис хэрцгий аварга хүмүүс

Хорон муу тэнгэр элч болох Сатан цаг үргэлж гай тарьж байсныг сана даа. Тэр ч бүү хэл, Бурхны тэнгэр элчүүдийг хүртэл уруу татахыг оролддог байжээ. Яваандаа зарим тэнгэр элч Сатаны үгийг дагах болсон байна. Тэд Бурхны даалгаж өгсөн тэнгэрийн ажлаа орхижээ. Тэгээд дэлхий дээр буун ирж, өөрсдөдөө хүний бие хийв. Ямар учраас гэдгийг чи мэдэх үү?

Учир нь тэд дэлхий дээр сайхан бүсгүйчүүд байхыг хараад, тэдэнтэй амьдрахыг хүсжээ гэж Библид бичсэн байдаг. Тэгээд тэд дэлхий дээр буун ирж, өнөөх бүсгүйчүүдтэй гэрлэжээ. Бурхан тэнгэр элчүүдийг тэнгэрт амьдруулахаар бүтээсэн учраас ингэх нь буруу байсан юм гэж Библид бичжээ.

Тэнгэр элчтэй гэрлэсэн эмэгтэйгээс гарсан хүүхэд жирийн хүүхдээс өөр байв. Эхэндээ энэ ялгаа сайн мэдэгдэхгүй байсан. Гэвч тэд улам улам өндөр, хүчирхэг болсоор эцэст нь аварга хүмүүс болжээ.

Тэд өөдгүй муу хүмүүс байлаа. Аварга биетэй, их хүчтэй байсан учраас хүмүүсийг зовоодог байв. Хүн болгоныг өөрсөдтэйгөө адилхан муу болгох гэж хичээж байлаа.

Тэр үед Енох хэдийнээ нас барсан байв. Гэвч дэлхий дээр өөр нэг сайн хүн амьдарч байсан. Түүнийг Ноа гэдэг. Тэр хүн Бурхны хий гэсэн болгоныг хийдэг байлаа.

Нэгэн өдөр Бурхан Ноад бүх муу хүнийг устгах цаг боллоо гэж хэлжээ. Гэвч Бурхан Ноа болон түүний гэр бүлийнхэн, мөн олон амьтныг аврахаар шийдэв. Бурхан хэрхэн аварсныг үзэцгээе.

Эхлэл 6:1—8; Иуда 6.



Асуулт

  • Бурхны тэнгэр элчүүдийн зарим нь Сатаны үгийг дагаад яасан бэ?
  • Тэд яагаад тэнгэрийн ажлаа орхиод, дэлхий дээр бууж ирсэн бэ?
  • Тэнгэр элчүүд дэлхий дээр бууж ирээд, өөрсдөдөө хүний бие хийсэн нь яагаад буруу байсан бэ?
  • Тэнгэр элчийн хүүхэд жирийн хүүхдээс ямар ялгаатай байсан бэ?
  • Тэнгэр элчийн хүүхэд аварга биетэй болмогцоо яадаг байсан бэ? (Зураг үзээрэй.)
  • Енохоос хойш хэн гэдэг сайн хүн дэлхий дээр амьдарч байсан бэ? Бурхан тэр хүнд яагаад хайртай байсан бэ?

Нэмэлт асуулт

  • Эхлэл 6:1—8-ыг уншина уу.

    Бидний биеэ авч явах байдал Еховад ямар сэтгэгдэл төрүүлж болох талаар Эхлэл 6:6 юу харуулдаг вэ? (Дуу. 78:40, 41; Сур. 27:11)

  • Иуда 6-г уншина уу.

    Ноагийн үед анхны «байр сууриа сахихаа» больсон тэнгэр элчүүдийн жишээ бидэнд юу хэлдэг вэ? (1 Кор. 3:5—9; 2 Петр 2:4, 9, 10)