Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 7: Зоригтой хүн

Өгүүллэг 7: Зоригтой хүн
Енох

ДЭЛХИЙ дээр хүн олон болох тусам ихэнх нь Каин шиг муу үйл хийдэг болжээ. Гэвч нэг хүн тэднээс ялгарч байлаа. Тэр бол энд зогсож байгаа Енох гэдэг хүн юм. Енох зоригтой хүн байв. Эргэн тойрных нь хүмүүс бүгдээрээ их муухай юм хийдэг ч Енох Бурханд үйлчилсээр байв.

Тэр хүмүүс яагаад муу юм их хийдэг байсныг чи мэдэх үү? Хэн Адам Ева хоёрыг Бурханд дуулгаваргүй болгож, Бурхны хориглосон жимсийг идүүлсэн билээ? Тийм ээ, муу тэнгэр элч. Библид түүнийг Сатан гэдэг. Тэр тэнгэр элч бүх хүнийг муу болгохыг хичээдэг.

Дээрэм, аллага

Нэг өдөр Ехова Бурхан хүмүүст мэдээ хүргүүлэхээр Енохыг илгээжээ. Гэтэл хүмүүс тэр мэдээг сонсохыг хүссэнгүй. Учир нь: «Бурхан бүх муу хүнийг устгах гэж байна» гэсэн мэдээ байлаа. Тэд үүнийг сонсоод, маш их уурласан байх аа. Тэр ч байтугай Енохыг алахыг оролдсон ч байж магадгүй. Тийм учраас Бурхны хийх гэж байгаа зүйлийг хүмүүст хэлэхийн тулд Енох их зоригтой байх хэрэгтэй байлаа.

Бурхан Енохыг энэ муу хүмүүсийн дунд удаан амьдруулаагүй. Енох дөнгөж 365 насалжээ. «Дөнгөж 365 насалсан» гэнэ үү? Учир нь тэр үеийн хүмүүс одоогийн хүмүүсийг бодвол эрүүл чийрэг, их урт настай байжээ. Енохын хүү Метусела гэхэд л 969 насалсан гээд бод доо!

Муу юм хийдэг хүмүүс

Енохыг нас барснаас хойш хүмүүс бүр муу болсон. Библид: «Тэд үргэлж муу юм боддог болж, дэлхий хүчирхийллээр дүүрэв» гэж бичсэн байдаг.

Тэр үед дэлхий дээр тийм их гай зовлон учирч байсан нэг шалт­гаа­ныг чи мэдэх үү? Энэ бол Сатан хүмүүсээр муу юм хийлгэх шинэ аргатай болсон явдал юм. Энэ тухай дараагийн өгүүллэгээс мэдье.

Эхлэл 5:21—24, 27; 6:5, 11—13; Еврей 11:5; Иуда 14, 15.



Асуулт

  • Енох бусад хүнээс юугаараа өөр байсан бэ?
  • Енохын үед хүмүүс яагаад муу юм их хийдэг байсан бэ?
  • Хүмүүс ямар ямар муу юм хийдэг байсан бэ? (Зураг үзээрэй.)
  • Енох яагаад зоригтой байх хэрэгтэй байсан бэ?
  • Тэр үед хүмүүс хэд насалдаг байсан бэ? Енох хэд насалсан бэ?
  • Енохыг нас барснаас хойш юу болсон бэ?

Нэмэлт асуулт

  • Эхлэл 5:21—24, 27-г уншина уу.

    Енох Еховатай ямар харьцаатай байсан бэ? (Эх. 5:24)

    Библид бичсэнээр, дэлхий дээр хамгийн урт насалсан хүн хэн бэ? Тэр хүн хэдэн настайдаа нас барсан бэ? (Эх. 5:27)

  • Эхлэл 6:5-ыг уншина уу.

    Енохыг нас барснаас хойш дэлхий дээрх нөхцөл байдал аль хэр муудсан бэ? Тэр үе өнөөгийнхтэй юугаараа адилхан бэ? (2 Тим. 3:13)

  • Лук 3:23, 37-г уншина уу.

    Енох «Бурхантай хамт явдаг» байсны ачаар ямар шагнал авсан бэ? (Эх. 5:22)

  • Иуда 14, 15-ыг уншина уу.

    Өнөөдөр христианууд хүмүүсийг Армагеддоноос сэрэмжлүүлэхдээ Енохын гаргасан эр зоригийг хэрхэн дуурайж болох вэ? (2 Тим. 4:2; Евр. 13:6)