Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 6: Сайн муу хоёр хүү

Өгүүллэг 6: Сайн муу хоёр хүү

КАИН Абел хоёрыг хар даа. Тэр хоёр том болжээ. Каин тариачин болж, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарьдаг болсон байна.

Каин Абел хоёр Бурханд тахил өргөв

Абел хоньчин болжээ. Тэр хурга хариулах их дуртай. Хурганууд нь өсөж бойжоод, бүхэл бүтэн хонин сүрэг болжээ.

Нэгэн өдөр Каин Абел хоёр Бурханд бэлэг авчиржээ. Каин жимс ногооноосоо авчрав. Абел хамгийн тарган хонио авчрав. Еховад Абел болон авчирсан бэлэг нь их таалагджээ. Харин Каин болон бэлэг нь таалагдсангүй. Учрыг нь чи мэдэх үү?

Абелын бэлэг Каиныхаас илүү сайн байсанд биш, Абел өөрөө сайн хүн байсанд гол учир нь байжээ. Тэр Еховад болон ахдаа хайртай байв. Гэтэл Каин муу хүн байсан бөгөөд дүүдээ хайргүй байжээ.

Тийм учраас Бурхан Каинд муу зангаа зас гэж хэлсэн. Гэвч Каин үгийг нь дуулаагүй. Бурхан Абелд илүү хайртай байсан учраас Каин маш их ууртай байв. Тийм учраас Абелд: «Хоёулаа хээр очъё» гэж хэлжээ. Хээр талд хоёулхнаа байхдаа Каин дүү Абелаа зодов. Их хүчтэй цохисон тул дүү нь үхжээ. Каины үйлдсэн хэрэг их муухай зүйл биш гэж үү?

Каин Абелыг алсныхаа дараа зугтав

Абел үхсэн боловч Бурхан түүнийг одоо хүртэл санаж байгаа. Абел сайн хүн байсан. Ехова сайн хүмүүсийг мартдаггүй. Тийм учраас ирээдүйд Абелыг дахин амилуулна. Тэр цагт Абел хэзээ ч үхэхгүй, энэ дэлхий дээр мөнх ­амьдрах боломжтой болно. Түүн шиг сайн хүмүүстэй танилцах сайхан биз дээ?

Харин Каин шиг хүмүүс Бурханд таалагддаггүй. Тиймээс Бурхан, дүүгээ алсных нь төлөө Каиныг гэрээс нь хол газар цөлж шийтгэсэн. Каин өөр газар амьдрахаар явахдаа охин дүү нарынхаа нэгийг эхнэрээ болгон авч явжээ.

Тэгээд Каиных үр хүүхэдтэй болов. Адам Ева хоёрын бусад хүүхэд мөн гэрлэж, үр хүүхэдтэй болжээ. Удалгүй дэлхий олон хүнтэй боллоо. Тэдний заримтай нь танилцъя.

Эхлэл 4:2—26; 1 Иохан 3:11, 12; Иохан 11:25.



Асуулт

  • Каин Абел хоёр юу хийдэг байсан бэ?
  • Каин Абел хоёр Еховад ямар бэлэг авчирсан бэ?
  • Еховад яагаад Абелын бэлэг таалагдаад, Каиных таалагдаагүй вэ?
  • Каин ямар хүн байсан бэ? Ехова түүнийг засах гэж хэрхэн оролддог байсан бэ?
  • Каин хээр талд дүү Абелтайгаа хоёулхнаа очоод яасан бэ?
  • Каиныг дүү Абелаа алсных нь дараа юу болсныг яриарай.

Нэмэлт асуулт

  • Эхлэл 4:2—26-г уншина уу.

    Еховагийн хэлснээр, Каин ямар аюултай байдалд орчихоод байсан бэ? (Эх. 4:7)

    Каин зүрх сэтгэлдээ юу байгааг хэрхэн харуулсан бэ? (Эх. 4:9)

    Гэмгүй хүний цус урсгахыг Ехова юу гэж үздэг вэ? (Эх. 4:10; Ис. 26:21)

  • 1 Иохан 3:11, 12-ыг уншина уу.

    Каин яагаад ихэд уурласан бэ? Энэ явдал өнөөдөр бидэнд ямар сургамж болдог вэ? (Эх. 4:4, 5; Сур. 27:4; Иак. 3:16)

    Гэрийнхэн маань бүгдээрээ Еховаг эсэргүүцлээ ч, Бурханд үнэнч үлдэж болохыг Библи хэрхэн харуулдаг вэ? (Дуу. 27:10; Мат. 10:21, 22)

  • Иохан 11:25-ыг уншина уу.

    Ехова өөрт нь үнэнч байсныхаа төлөө амиа алдсан бүх хүнд хамаатай ямар амлалт өгсөн бэ? (Иох. 5:24)