Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

Хэл сонгох монгол

Өгүүллэг 5: Хэцүү амьдрал эхэлсэн нь

Өгүүллэг 5: Хэцүү амьдрал эхэлсэн нь

АДАМ Ева хоёр Еден цэцэрлэгээс гараад олон бэрхшээлтэй учирчээ. Хоол олж идэхийн тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Гоё сайхан жимсний моддын оронд эргэн тойронд нь үүргэнэ, халгай ургасан байв. Адам Ева хоёр Бурханд дуулгаваргүй болж, анд нөхөр нь байхаа больсноос ийм юм болжээ.

Адам хүүтэйгээ хамт хүнд ажил хийж байгаа нь

Гэхдээ тэд үхэх болсон нь хамгийн муу хэрэг байлаа. Тэр ганц модноос жимс идвэл үхнэ гэж Бурхан анхааруулсан шүү дээ. Адам Ева хоёр, тэр жимсийг идсэн яг тэр өдөртөө л үхэж эхэлсэн. Бурхны үгэнд ороогүй нь ямар тэнэг хэрэг вэ!

Бүх хүүхэд нь Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөгдсөнөөс хойш төржээ. Тийм учраас тэдний хүүхдүүд ч бас хөгширч, үхнэ гэсэн үг байлаа.

Хэрэв Адам Ева хоёр Еховагийн үгэнд орсон бол тэд ч, үр хүүхэд нь ч жаргалтай амьдрах байв. Тэд бүгдээрээ дэлхий дээр үүрд, жаргалтай сайхан амьдрах байсан юм. Нэг ч хүн хөгширч, өвдөж, үхэхгүй байв.

Бурхан хүмүүсийг аз жаргалтай мөнх амьдруулахыг хүсдэг бөгөөд ирээдүйд мөнх амьдруулна гэж амладаг. Тэр үед дэлхий бүхэлдээ үзэсгэлэнтэй сайхан болох төдийгүй хүмүүс бүгд эрүүл болно. Тэгээд бүх хүн бие биетэйгээ болон Бурхантай сайн анд нөхөд болцгооно.

Ева хүүхдүүдтэйгээ хамт

Харин Ева Бурхны анд нөхөр байхаа больсон учраас хүүхэд төрүүлэхэд түүнд амаргүй байв. Хүүхдээ төрүүлэхдээ их өвддөг байжээ. Ева Еховад дуулгаваргүй байснаасаа болоод их зовсон нь лавтай. Тийм биз дээ?

Адам Ева хоёр олон хүү охинтой болсон. Анхны хүүдээ Каин гэдэг нэр өгөв. Удаах хүүгээ Абел гэж нэрлэжээ. Тэдэнд юу тохиолдсон бэ? Чи мэдэх үү?

Эхлэл 3:16—23; 4:1, 2; Илчлэлт 21:3, 4.



Асуулт

  • Еден цэцэрлэгээс гарснаас хойш Адам Ева хоёрын амьдрал ямар болсон бэ?
  • Адам Ева хоёр яаж эхэлсэн бэ? Яагаад?
  • Адам Ева хоёрын хүүхдүүд яагаад хөгширч, үхэх болсон бэ?
  • Адам Ева хоёр Еховагийн үгэнд орсон бол тэд ч, үр хүүхэд нь ч яаж амьдрах байсан бэ?
  • Ева дуулгаваргүйгээсээ болоод ямар зовлон амсдаг болсон бэ?
  • Адам Евагийн анхны хоёр хүүгийн нэрийг хэн гэдэг вэ?
  • Зураг дээр байгаа бусад хүүхдүүд хэн бэ?

Нэмэлт асуулт

  • Эхлэл 3:16—23; 4:1, 2-ыг уншина уу.

    Газарт хараал хүрсэн нь Адамын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? (Эх. 3:17—19; Ром 8:20, 22)

    «Амьд нэгэн» гэсэн утгатай Ева гэдэг нэр яагаад тохирсон нэр байсан бэ? (Эх. 3:20)

    Ехова, Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэнийх нь дараа ч хэрхэн анхаарч халамжилж байсан бэ? (Эх. 3:7, 21)

  • Илчлэлт 21:3, 4-ийг уншина уу.

    Та юуг үгүй болоосой гэж тэсэн ядан хүлээж байна вэ?