Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 4: Тэд орон гэргүй болсны учир

Өгүүллэг 4: Тэд орон гэргүй болсны учир

ЮУ БОЛЖ байгааг хар даа. Адам Ева хоёрыг үзэсгэлэнт Еден цэцэрлэгээс гаргачихсан байна. Яагаад гэдгийг чи мэдэх үү?

Адам Ева хоёр Еден цэцэрлэгээс хөөгдсөн нь

Яагаад гэвэл тэд маш муу юм хийжээ. Тийм болохоор Ехова тэднийг шийтгэсэн аж. Адам Ева хоёр ямар муу юм хийснийг чи мэдэх үү?

Тэд Бурхны хийж болохгүй гэсэн юмыг хийчихжээ. Бурхан тэдэнд: «Цэцэрлэгт байгаа моддын жимснээс идэж болно, харин нэг л модны жимсийг идэж болохгүй. Идвэл үхнэ» гэж хэлжээ. Тэр модыг Бурхан өөртөө үлдээсэн юм. Бусдын юмыг зөвшөөрөлгүй авах нь буруу гэж бид мэддэг, тийм биз дээ? Тэгээд юу болсон бэ?

Нэг өдөр Еваг цэцэрлэгт ганцаараа байхад могой ирж, түүнтэй ярьжээ. Могой Бурхны идэж болохгүй гэсэн модны жимс идэхийг Евад зөвлөсөн гээд бод доо! Гэтэл Ехова ярьдаг могой бүтээгээгүй шүү дээ. Тэгэхлээр, өөр хэн нэгэн этгээд могойг яриулсан гэсэн үг юм. Тэр нь хэн байсан бэ?

Адам биш байсан. Тэгвэл энэ нь дэлхийг бүтээхээсээ олон жилийн өмнө Еховагийн бүтээсэн тэнгэр элчүүдийн нэг байсан байж таарна. Тэд хүний нүдэнд харагддаггүй. Тэдний нэг нь ихэмсэг бардам зантай болжээ. Өөрийгөө Бурхан шиг захирагч болох ёстой гэж бодох болж, хүмүүс Еховад биш, өөрт нь илүү дуулгавартай байгаасай гэсэн хүсэлд автсан. Тэр тэнгэр элч л могойн цаанаас ярьсан юм.

Тэр тэнгэр элч Еваг хуурч дөнгөсөн. Жимс идвэл Бурхантай адилхан болно гэж хэлсэн үгэнд нь Ева итгээд, жимс идчихжээ. Адам ч бас идэв. Адам Ева хоёр Бурхны үгэнд ороогүй учраас л гэр нь болсон үзэсгэлэнт цэцэрлэгээ алдсан нь тэр ажээ.

Гэсэн ч нэг л өдөр Бурхан дэлхийг бүхэлд нь Еден цэцэрлэг шиг үзэсгэлэнтэй сайхан болгоно. Энэ үйл хэрэгт чи яаж оролцож болохыг дараа мэдье. Харин одоо Адам Ева хоёрт юу тохиолдсоныг үзэцгээе.

Эхлэл 2:16, 17; 3:1—13, 24; Илчлэлт 12:9.



Асуулт

  • Зургаас харахад, Адам Ева хоёрт юу тохиолдсон байна вэ?
  • Ехова тэднийг яагаад шийтгэсэн бэ?
  • Могой Евад юу гэж хэлсэн бэ?
  • Могойг хэн Еватай яриулсан бэ?
  • Адам Ева хоёр диваажин гэрээ яагаад алдсан бэ?

Нэмэлт асуулт

  • Эхлэл 2:16, 17; 3:1—13, 24-ийг уншина уу.

    Могой Евад тавьсан асуултаараа Еховаг яаж гүтгэсэн бэ? (Эх. 3:1—5; 1 Иох. 5:3)

    Евад тохиолдсон явдал бидэнд ямар сургамж болдог вэ? (Флп. 4:8; Иак. 1:14, 15; 1 Иох. 2:16)

    Адам Ева хоёр хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхээс хэрхэн зайлсхийсэн бэ? (Эх. 3:12, 13)

    Еден цэцэрлэгийн зүүн талд харуулд зогссон херубууд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хэрхэн дэмждэг байсан бэ? (Эх. 3:24)

  • Илчлэлт 12:9-ийг уншина уу.

    Сатан хүн төрөлхтнийг Бурхны эрх мэдлийн эсрэг босгох гэж оролдоод ямар амжилтад хүрсэн бэ? (1 Иох. 5:19)