Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн тухай өгүүлдэг миний ном

Өгүүллэг 2: Үзэсгэлэнт цэцэрлэг

Өгүүллэг 2: Үзэсгэлэнт цэцэрлэг

ЭНЭ газрыг хараач! Энд байгаа бүхэн юутай сайхан бэ! Зүлэг ногоо, ой мод, цэцэг навч, ан амьтдыг хар даа. Чи заан арслан хоёрыг олж чадах уу?

Еден цэцэрлэг дэх амьтад

Ийм сайхан цэцэрлэг хаанаас гараад ирэв ээ? Тэгвэл одоо, Бурхан бидэнд зориулж дэлхийг хэрхэн бэлдсэнийг үзэцгээе.

Эхлээд Бурхан газар дэлхийг зүлэг ногоогоор хучив. Дараа нь бүх төрлийн ургамал ногоо, бут сөөг, ой модыг бий болгов. Энэ бүхэн газар дэлхийг их гоё болгожээ. Тэгэхдээ зөвхөн гоё сайхан болгоод зогсохгүй, бас амтат жимс ургуулдаг.

Дараа нь Бурхан усанд сэлэх загас, тэнгэрт нисэх шувуудыг бүтээжээ. Бас нохой муур, адуу мал гээд том, жижиг амьтдыг бүтээжээ. Танай гэрийн ойролцоо ямар ямар амьтан байдаг вэ? Энэ бүхнийг бүтээж өгсөнд нь бид Бурханд талархах хэрэгтэй биз дээ?

Эцэст нь Бурхан дэлхий дээр нэг хэсэгхэн газрыг туйлын өвөрмөц болгожээ. Тэгээд түүнийгээ «Еден цэцэрлэг» гэж нэрлэсэн. Тэндхийн бүх юм төгс төгөлдөр, үзэсгэлэнтэй сайхан байлаа. Бурхан дэлхийг бү­хэлд нь өөрийнхөө бүтээсэн энэ үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг шиг болгохыг хүсэж байв.

Чи энэ цэцэрлэгийн зургийг дахин нэг хар даа. Энд нэг юм ду­туу байгааг Бурхан анзаарчээ. Юу дутуу байсан бэ, чи мэдэх үү? Мэдэцгээе.

Эхлэл 1:11—25; 2:8, 9.



Асуулт

  • Бурхан дэлхийг бидний гэр болгохын тулд хэрхэн бэлдсэн бэ?
  • Бурхны бүтээсэн олон төрөл зүйлийн амьтдаас нэрлээрэй. (Зураг үзээрэй.)
  • Еден цэцэрлэг яагаад өвөрмөц байсан бэ?
  • Бурхан дэлхийг бүхэлд нь ямар болгохыг хүссэн бэ?

Нэмэлт асуулт

  • Эхлэл 1:11—25-ыг уншина уу.

    Бурхан «гурав дахь өдөр» юу бүтээсэн бэ? (Эх. 1:12)

    «Дөрөв дэх өдөр» юу бүтээсэн бэ? (Эх. 1:16)

    «Тав, зургаа дахь өдөр» Бурхан ямар ямар төрлийн амьтан бүтээсэн бэ? (Эх. 1:20, 21, 25)

  • Эхлэл 2:8, 9-ийг уншина уу.

    Бурхан Еден цэцэрлэгт ямар хоёр онцгой мод ургуулсан бэ? Тэр хоёр мод юуны бэлэгдэл байсан бэ?