Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

2017 бүсийн чуулганы хөтөлбөр

Чуулганд хүрэлцэн ирэгсдийн анхааралд

Чуулганд хүрэлцэн ирэгсдийн анхааралд

ТУСГАЙ УУЛЗАЛТ

БЕТЕЛД ҮЙЛЧЛЭХ Бетелд үйлчлэх хүсэлтэй, 35 ба түүнээс доош насны, баптисм хүртсэн дэлгэрүүлэгчид бямба гаргийн үдээс хойш болох тусгай уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэдэн цагт, хаана болохыг дараа мэдэгдэнэ.

САЙН МЭДЭЭ ТУНХАГЛАГЧИЙН СУРГУУЛЬ Үйлчлэлээ өргөжүүлэх хүсэлтэй, 23–65 насны эхлэгчдийг ням гаргийн үдээс хойш болох тусгай уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэдэн цагт, хаана болохыг дараа мэдэгдэнэ.

 ЧУУЛГАНД ХҮРЭЛЦЭН ИРЭГСДИЙН АНХААРАЛД

АНХНЫ ТУСЛАМЖ Энд ЗӨВХӨН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ үзүүлдэг болохыг анхаарна уу.

БАПТИСМ Танхимын урд эгнээг баптисм хүртэх хүмүүст зориулсан. Өөр газар суудал гаргахаар бол урьдчилан мэдэгдэнэ. Баптисм хүртэх хүмүүс бямба гаргийн өглөө баптисмын илтгэлийг тавихаас өмнө, заасан суудалд суусан байх ёстой. Хүн бүр алчуур, христиан хүнд зохимжтой усны хувцас авчирна.

ГЭЭСЭН ЮМ Гээсэн юмыг энэ хэлтэст хүлээн авна. Эд зүйлээ гээсэн бол энэ хэлтэст ирж, асууж сураглаарай. Эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг бас энэ хэлтэст авчирна уу. Гэхдээ энэ хэлтэс хүүхэд саатуулах газар биш гэдгийг санаарай. Эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаараарай.

ЗОХИЦУУЛАГЧИД Зохицуулагч танд туслах үүрэгтэй. Машинаа хаана тавих, эмх замбараатай байх, суудал авах талаар заавар өгвөл дагаж мөрдөөрэй.

САЙН ДУРЫН АЖИЛ Чуулганаар сайн дурын ажилд оролцох хүсэлтэй хүн энэ хэлтэст хандаарай.

СУУДАЛ Бусдыгаа бодоорой. Гэрийнхэн, нэг унаагаар ирсэн эсвэл нэг гэрт амьдардаг хүн юм уу суралцагчдаа л суудал авч болно. Хүнд суудал аваагүй бол суудал дээр юм тавихгүй байхыг хүсье.

САЙН ДУРЫН ӨРГӨЛ Ехова Бурхнаа шүтэхээр чуулганд хүрэлцэн ирсэн хүмүүсийг ая тухтай байлгах үүднээс сандал, видео, дуу чимээний төхөөрөмж гээд бүх юмаар хангахад багагүй зардал гардаг. Таны өргөсөн сайн дурын хандиваар тэр зардлыг нөхөж, дэлхий дахины үйл хэргийг дэмждэг. Танхимд хандивын хайрцгийг олон газар тавьсан. Хандив өргөх бүх хүнд талархаж байна. Хаанчлалын үйл хэргийг дэмжин өгөөмөр сэтгэл гаргаж байгаа та бүхэнд Удирдах Зөвлөл чин сэтгэлээсээ талархаж байна.

2017 Хөтөлбөрийг Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл бэлтгэв

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Бетел гэж юу вэ?

Бетел бол онцгой газар бөгөөд бетелчид маш чухал зорилгын төлөө ажилладаг. Бетелчдийн талаар ихийг мэдэж аваарай.

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Эхлэгчийг хэрхэн сургадаг вэ?

Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд олон цаг зарцуулдаг хүмүүс ямар тусгай сургуульд сурдаг вэ?

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Еховагийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн санхүүждэг вэ?

Хандивын тухайд манай байгууллага шашны бусад байгууллагаас ямар ялгаатай вэ?