Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Охид хөвгүүдийн 10 асуултын хариу

 АСУУЛТ 3

Би аав ээжтэйгээ яаж харьцах вэ?

Би аав ээжтэйгээ яаж харьцах вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Эцэг эхтэйгээ ойлголцдог бол амар тайван амьдарна.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Лхагва гаргийн орой. 17 настай Жагаа гэрийн ажлаа хийчихээд, амрах гээд зөөлөн сандал дээр тухлан зурагт асаалаа.

Тэгтэл аав нь коридороор явж байгаад Жагааг олоод харчихав.

«Жагаа! чи ингэж зурагт үзээд сууж байхынхаа оронд, дүүдээ гэрийн даалгавар хийхэд нь туслаач. Чи хүний үг сонсож байна уу?» гэлээ.

«Ёо, дахиад л» гэж Жагаагийн хэлэх нь сонсогдчихов.

«Юу гэнэ ээ?» гээд аав нь ойртож очив.

«Юу ч гээгүй» гэж Жагаа санаа алдав.

Аав нь уурлаж, «Чи надтай ингэж ярьдаг болоо юу?» гэж ширүүн хэлэв.

Чи Жагаагийн оронд байсан бол маргааныг намжаахын тулд яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Аав ээжтэйгээ харьцах нь машин жолоодохтой адилхан. Машин бариад явж байтал урд саад гарч ирвэл өөр замаар явах хэрэгтэй болно.

 ЖИШЭЭ АВЪЯ:

Сараа гэдэг охин: «Аавтай ярилцах хэцүү юм аа. Өөртэй нь ярьж байхад “Уучлаарай, сая чи юм хэлсэн үү?” гэж байгаа юм даа» гэж хэлжээ.

САРААД 3 ХУВИЛБАР БАЙНА:

  1. А. Аав руугаа хашхирна.

    «Чухал юм ярьж байхад та сонс л доо!» гэнэ.

  2. Б. Юу ч дуугарахгүй.

    Санаа зовж байгаа зүйлээ аавдаа ярихаа болино.

  3. В. Ярих тохиромжтой цагийг хүлээнэ.

    Сараа аавтайгаа дараа ярилцана эсвэл санаа зовж байгаа зүйлийнхээ талаар захидал бичнэ.

Чи Сараад юу гэж зөвлөх вэ?

БОДООРОЙ: Сарааг ярьж байхад аав нь өөр юм бодож байсан. Охиныхоо сэтгэлээр унасныг ч анзаараагүй. Сараа А хувилбарыг сонгох буюу аав руугаа хашхирвал, юу болоод байгааг аав нь ойлгохгүй байж мэднэ. Үгийг нь сонсъё ч гэж бодохгүй байх. Бас Сараа аавыгаа хүндэтгээгүй хэрэг болно (Ефес 6:2). Энэ хувилбар хэн хэнд нь тусгүй.

Аав ээжтэйгээ харьцах аргаа олох нь замын саадыг тойроод гарч байгаатай адил

Б хувилбарыг сонгох нь амар байж болох ч ухаалаг хэрэг биш ээ. Яагаад? Асуудлаа шийдэхийн тулд Сараа аавтайгаа ярих хэрэгтэй. Аав нь ч охиныхоо сэтгэлээ уудлан ярихыг сонсох хэрэгтэй. Дуугаа хураалаа гээд асуудал шийдэгдэхгүй.

В хувилбарыг сонговол Сараа замд тулгарсан саадыг тойроод гарч байна гэсэн үг. Асуудлыг өөр үед ярихаар шийднэ. Аавдаа захидал бичихээр болбол бүр ч амар байх биз ээ.

Захидал бичвэл хэлэх гэсэн зүйлээ ойлгуулж чадах байх. Аав нь захидлыг нь уншаад юу хэлэх гээд байсныг мэдэж, ямар асуудал тулгараад байгааг ойлгоно. В хувилбар аав охин хоёрт хоёуланд нь тустай. Биечлэн уулзаад ярилцсан ч бай, захидал бичсэн ч бай, энэ хувилбарыг сонговол «амар тайванг тогтоодог ... зүйлсийн хойноос мөшгөцгөөе» гэсэн Библийн зөвлөгөөг дагаж буй хэрэг болно (Ром 14:19).

Сараа өөр яаж болох вэ?

Нэг хувилбар бодож олоод, доор байгаа зайд бичээрэй. Үр дүн нь ямар байхыг бас бичээрэй.

 БУРУУ ОЙЛГОЛТ БИТГИЙ ТӨРҮҮЛЭЭРЭЙ

Чиний хэлснийг аав ээж чинь буруу ойлгож магадгүй.

ЖИШЭЭ НЬ:

Аав ээж чинь: «Яагаад уруу царайлаад байгаа юм бэ?» гэж асуухад чи: «Би энэ тухай яримааргүй байна» гэж хэлжээ.

Тэгвэл тэр хоёр «Би та хоёрт итгэдэггүй болохоор яримааргүй байна. Би найз нартаа ярина» гэж ойлгоно.

Хэцүү асуудлыг шийдэхэд аав ээж чинь тусалъя гэлээ. Чи: «Зүгээр, та нар туслах гэсний хэрэггүй. Би өөрөө чадна» гэж хэлжээ.

  • Аав ээж чинь юу гэж ойлгох вэ?

  • Чи юу гэж хэлбэл аав ээж чинь зөв ойлгох вэ?