Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Охид хөвгүүдийн 10 асуултын хариу

 АСУУЛТ 4

Би алдаа гаргавал яах вэ?

Би алдаа гаргавал яах вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Буруугаа хүлээвэл чи хариуцлагатай, итгэл даасан хүн болно.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Төмрөө найзуудтайгаа тоглож байв. Бөмбөгөө шидэж орхитол хөрш ахын машины шилийг оночихжээ.

Чи Төмрөөгийн оронд байсан бол яах вэ?

САЙН БОДООРОЙ!

ГУРВАН ХУВИЛБАРААС СОНГООРОЙ.

  1. А. Зугтана.

  2. Б. Бусдыг буруутгана.

  3. В. Хөршийндөө очиж үнэнээ хэлнэ. Хагалсан шилийг сольж өгнө гэнэ.

А хувилбарыг сонгомоор санагдаж болох юм. Ер нь том ч бай, жижиг ч бай ямар ч алдаа гаргасан, буруугаа хүлээдэг байсан нь дээр.

 БУРУУГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙН ГУРВАН ШАЛТГААН

  1. Ингэх нь зөв.

    Библид «Бид бүх юманд үнэнч шударга байхыг хүсдэг» гэж бичсэн (Еврей 13:18, ШЕ).

  2. Буруугаа хүлээдэг бол хүмүүс чамайг уучилж магадгүй.

    Библид «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ» гэж бичсэн (Сургаалт үгс 28:13).

  3. Хамгийн гол нь, ингэх нь Бурханд таалагддаг.

    Библид «Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм» гэж бичсэн (Сургаалт үгс 3:32).

20 настай Карина хурд хэтрүүлж яваад торгуулжээ. Торгуулийн хуудсаа ааваасаа нууж байв. Гэвч удаан нууж чадсангүй. Карина: «Жилийн дараа аав миний нэр дээр бичсэн торгуулийн хуудсыг олоод харчихсан. Бөөн юм болсон!» хэмээн ярьжээ.

Эндээс ямар сургамж авч болох вэ? Карина: «Буруу юм хийчихээд нуугаад байвал байдлыг улам л хүндрүүлнэ. Гаргасан алдааныхаа хариуцлагыг чи хожим нь хүлээнэ!» хэмээн ярьсан юм.

АЛДААНААСАА СУРАЛЦАХ НЬ

«Бид бүгд олон юман дээр бүдэрдэг» гэж Библид байдаг (Иаков 3:2). Буруу юм хийсэн гэдгээ ойлгоод, түүнийгээ шууд хүлээн зөвшөөрөх нь даруу зантайн, бас төлөвшиж буйн шинж юм.

Бас алдаанаасаа суралцах хэрэгтэй. Вера гэдэг охин: «Би алдааг суралцах боломж гэж үзэхийг хичээдэг. Алдаа гаргах болгондоо сургамж авдаг. Энэ нь ахиц дэвшил гаргахад минь тусалдаг. Дараагийн удаа алдаагаа давтахгүй байхыг хичээдэг» гэж ярьсан юм. За, одоо юу сурснаа шалгаж үзье.

Чи ахынхаа дугуйг унаж яваад эвдэлсэн гэж бодъё. Яах вэ?

  • Юу ч хэлэхгүй. Ахад мэдэгдэхгүйг хичээнэ.

  • Юу болсныг нэгд нэгэнгүй хэлнэ.

  • Юу болсныг хэлнэ, гэхдээ хэн нэгнийг буруутгана.

Чи хичээлээ сайн давтаагүйгээс болоод шалгалтад унасан гэж бодъё. Яах вэ?

  • Шалгалтын материал хэцүү байсан.

  • Бэлдээгүйгээс болоод муу дүн авснаа хүлээнэ.

  • Багш надад дургүй болохоор муу дүн тавьсан гэж хэлнэ.

Гаргасан алдаагаа бодоод байх нь машин жолоодож байхдаа голын толь харж байгаатай адил

 Өмнөх хоёр жишээг дахиад нэг хараарай. Чи 1) ахынхаа, бас 2) багшийнхаа оронд өөрийгөө тавиад үзээрэй. Буруугаа хүлээвэл ах багш хоёр чинь чамайг юу гэж бодох вэ? Үнэнээ хэлэхгүй бол, тэд юу гэж бодох вэ?

Өнгөрсөн жилд гаргасан алдаагаа бодоод дараах асуултад хариулаарай.

Ямар алдаа гаргасан бэ? Алдаагаа засахын тулд яасан бэ?

  • Нуусан.

  • Бусдыг буруутгасан.

  • Буруугаа шууд хүлээсэн.

Чи буруугаа хүлээгээгүй бол чамд ямар санагдах байсан бэ?

  • Ашгүй, гайгүй өнгөрлөө.

  • Яана аа, үнэнээ хэлдэг л байж.

Чи яасан бол дээр байх байсан бэ?

Чи алдаанаасаа ямар сургамж авсан бэ?

ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

Зарим хүн яагаад алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй вэ?

Алдаагаа нуугаад байвал хүмүүс чамайг юу гэж бодох вэ? Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хүмүүс чамайг юу гэж бодох вэ? (Лук 16:10).