Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай

 ХЭСЭГ 4

Мөнгөө зарцуулах нь

Мөнгөө зарцуулах нь

«Зөвлөлдөн ярилцвал төлөвлөгөө хэрэгждэг» (Сургаалт үгс 20:18, ШЕ).

Гэр бүлээ тэжээхэд мөнгө хэрэгтэй (Сургаалт үгс 30:8). «Мөнгө бол хамгаалалт» гэж байдаг (Номлогчийн үгс 7:12). Мөнгөний асуудлыг хөндөж ярих нь нөхөр эхнэр хоёрт амаргүй байж болох ч мөнгөнөөс болж гэр бүлд бэрхшээл гарах учиргүй (Ефес 4:32). Мөнгөө яаж зарцуулахаа хамтран шийдэж, мөнгөний асуудлаар бие биедээ итгэдэг байх учиртай.

 1 САЙН ТӨЛӨВЛӨХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?» (Лук 14:28). Мөнгөө яаж зарцуулахаа хамт төлөвлөх нь тун чухал (Амос 3:3). Чухам юу авах хэрэгтэйг, хэчнээн төгрөг зарцуулахыг ярилцаж тогтоорой (Сургаалт үгс 31:16). Байгаагийнхаа хэрээр үрэх шаардлагагүй. Өргүй байхыг хичээгээрэй. Төсвөө хэтрүүлж болохгүй (Сургаалт үгс 21:5; 22:7).

ЗӨВЛӨГӨӨ

  • Сарын эцэст мөнгө үлдвэл юунд зориулахаа хамт шийдээрэй.

  • Мөнгө хүрдэггүй бол зардлаа багасгах тодорхой төлөвлөгөө гаргаарай. Жишээ нь, гадуур хооллохын оронд гэрээсээ бэлэн юм аваад явж байгаарай.

 2 НИЙ НУУГҮЙ ЯРИЛЦАЖ, УХААЛАГ БАЙХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Хүн бүр хөршдөө үнэнийг ярь» (Ефес 4:25). Хэдийг олж, хэдийг зарцуулдгаа ханьдаа үнэнээр нь хэлээрэй.

Мөнгө төгрөгтэй холбоотой чухал шийдвэр гаргахдаа ханьтайгаа зөвлөлдөж байгаарай (Сургаалт үгс 13:10). Мөнгөний асуудлыг ярилцаж байх нь эвтэй байхад чухал. Цалин орлогоо минийх гэж бодолгүй, манайх гэж үзэж байгаарай (1 Тимот 5:8).

ЗӨВЛӨГӨӨ

  • Өөрөө мэдээд хэдийг зарж болохыг ярилцаж тогтоорой.

  • Мөнгөний асуудал гарахлаар л ярилцана гэж бүү бодоорой.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ХАРУУЛЫН ЦАМХАГ

Мөнгө зээлэх нь зөв үү?

Библид юу гэж байдгийг мэдвэл зөв шийдвэр гаргана.