Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай

 ХЭСЭГ 8

Зовлон тохиолдоход

Зовлон тохиолдоход

«Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол, элдвийн зовлон эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг» (1 Петр 1:6).

Гэр бүлээрээ жаргалтай амьдрах гэж яаж ч хичээсэн, гай зовлон гэнэт тохиолдоход зовж шаналдаг (Номлогчийн үгс 9:11). Зовж зүдэрч яваа хүнд Бурхан хайрын үүднээс тусалдаг. Библийн дараах зарчмыг дагавал та болон танай гэр бүлийнхэн хамгийн хүнд зовлонг ч тэвчиж чадна.CT100

 1 ЕХОВАД НАЙДАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» (1 Петр 5:7). Бурхан зовлон учруулдаггүйг битгий мартаарай (Иаков 1:13). Таныг дотносвол Бурхан танд тохирох аргаар тусална (Исаиа 41:10). «Түүний өмнө зүрхээ нээ» (Дуулал 62:8).

Библийг өдөр бүр уншиж, судалбал Ехова «биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдгийг» өөрийн биеэр үзнэ (2 Коринт 1:3, 4; Ром 15:4). Бас амласан ёсоороо «бүх оюун ухаанаас дээгүүрх ... амар тайвныг» өгнө (Филиппой 4:6, 7, 13).

ЗӨВЛӨГӨӨ

  • Эрүүл ухаантай, тайван байхад туслахыг Еховагаас гуйж залбираарай.

  • Боломжтой бүх хувилбарыг бодож байгаад хамгийн тохиромжтойг нь сонгоорой.

2 ӨӨРТӨӨ БОЛОН ГЭРИЙНХЭНДЭЭ САНАА ТАВИХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хaйдаг» (Сургаалт үгс 18:15). Нөхцөл байдлыг сайн мэдэх нь чухал. Гэрийнхээ хүн бүртэй ярилцаж, анхааралтай сонсож, юу хэрэгтэйг нь мэдэж аваарай (Сургаалт үгс 20:5).

Уй гашуу тохиолдсон бол яах вэ? Эмгэнэн гашуудахаасаа ичиж зовох хэрэггүй. Есүс ч «уйлж» байсан шүү дээ (Иохан 11:35; Номлогчийн үгс 3:4). Сайн унтаж, амрах нь бас чухал (Номлогчийн үгс 4:6). Энэ нь хүнд үеийг давахад тустай.

ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрийнхэнтэйгээ санал бодлоо хуваалцаж сураарай. Тэгвэл зовлон тохиолдсон үед ч төвөггүй ярилцана.

  • Адилхан зовлон үзсэн хүнтэй ярилцаарай.

 3 ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ АВАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17). Найз нөхөд тань тус болохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа ч чухам яахаа мэдэхгүй байж болох юм. Тиймээс юу хэрэгтэйгээ санаа зоволгүй хэлээрэй (Сургаалт үгс 12:25). Түүнээс гадна, Библийг сайн мэддэг хүнээс сүнслэг тусламж аваарай. Тэдний өгөх Библид үндэслэсэн зөвлөгөө тустай (Иаков 5:14).

Тусламж дэмжлэг авах бас нэг арга бол Бурханд бат итгэдэг, амлалтад нь найддаг хүмүүстэй тогтмол уулзах явдал юм. Бусдыг урамшуулан зоригжуулбал өөрөө ч гэсэн их тайвширна. Еховад болон амлалтад нь итгэдгээ тэдэнд яриарай. Зовж буй хүмүүст туслан завгүй байгаарай. Өөрийг тань хайрлаж халамжилдаг хүмүүсээс бүү холдоорой (Сургаалт үгс 18:1; 1 Коринт 15:58).

ЗӨВЛӨГӨӨ

  • Дотны найзтайгаа ярилцаж, тусламж аваарай.

  • Юу хэрэгтэйгээ тодорхой хэлээрэй.