Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай

 ХЭСЭГ 9

Еховаг гэр бүлээрээ шүтэгтүн

Еховаг гэр бүлээрээ шүтэгтүн

«Тэнгэр ба газрыг ... бүтээсэн Түүнд мөргөцгөө» (Илчлэлт 14:7).

Танд ч, танай гэрийнхэнд ч тустай олон зарчим Библид байдгийг та энэ товхимлоос мэдэж авсан биз ээ. Ехова таныг жаргалтай амьдраасай гэж боддог. Өөрийг нь эн тэргүүнд тавивал «энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэж амласан билээ (Матай 6:33). Бурхан таныг дотны анд минь байгаасай гэж үнэн голоосоо хүсдэг. Бурхантай тогтоосон харьцаагаа батжуулахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Энэ бол хүнд олдож болох хосгүй завшаан юм (Матай 22:37, 38).

 1 ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА БАТЖУУЛАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «[Би] та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно» (2 Коринт 6:18). Бурхан таныг өөртэй нь дотносон нөхөрлөөсэй гэж хүсдэг. Бурхантай дотносох нэг арга бол залбирах юм. Ехова «тасралтгүй залбирахыг» уриалдаг (1 Тесалоник 5:17). Сэтгэлээ уудалж, юунд санаа зовж явдгаа яриасай гэж хүсэн хүлээдэг (Филиппой 4:6). Гэрийнхнээ төлөөлөн Бурханд залбирахад таны хэр их итгэлтэйг танайхан мэдэж авна.

Бурханд залбирахаас гадна Бурхныг сонсох нь чухал. Үүний тулд Үгийг нь, Библид үндэслэсэн хэвлэл судлах хэрэгтэй (Дуулал 1:1, 2). Мэдэж авснаа эргэцүүлж бодоорой (Дуулал 77:11, 12). Бурхныг сонсохын тулд цуглаанд тогтмол очих шаардлагатай (Дуулал 122:1–4).

Еховатай тогтоосон харьцаагаа батжуулах бас нэг чухал арга бол хүмүүст Еховагийн тухай ярих юм. Ярих тусам Бурхантай улам дотносож байгаагаа мэдэрнэ (Матай 28:19, 20).

ЗӨВЛӨГӨӨ

  • Өдөр бүр Библи унших, залбирах цаг гаргаж байгаарай.

  • Сүнслэг үйл хэргийг амралт, зугаа цэнгэлээс дээгүүр тавихыг гэр бүлээрээ хичээгээрэй.

2 ГЭР БҮЛИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭТГЭЛ ТАТАМ ХИЙХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» (Иаков 4:8). Гэр бүлийн хичээл хийх хуваарь гаргаж, түүнийгээ чанд мөрдөөрэй (Эхлэл 18:19). Гэхдээ үүгээр бүх юм дуусахгүй. Өдөр бүр Бурхны таалалд нийцүүлж амьдрах учиртай. «Гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч» Бурхны тухай ярин гэрийнхнээ Бурхантай улам дотносоход нь туслаарай (Дэд хууль 6:6, 7). «Би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ» хэмээсэн Иошуаг дууриагаарай (Иошуа 24:15).

ЗӨВЛӨГӨӨ

  • Гэр бүлийнхээ гишүүн бүрийг бодолцож хөтөлбөр гаргаарай.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Гэр бүлийн хичээл гэж юу вэ?

Ийм хичээлийн ачаар Еховатай болон гэрийнхэнтэйгээ хэрхэн дотносдогийг мэдэж аваарай.

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Жаргалтай амьдрахын тулд гэр бүлийн гишүүн бүр яах ёстой вэ?

Есүс бусдыг хайрладаг нь эхнэр нөхрүүд, эцэг эхчүүд, хүүхдүүдэд сайн жишээ юм. Есүсийг яаж дуурайх вэ?