Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай

 ХЭСЭГ 3

Бэрхшээлийг давах нь

Бэрхшээлийг давах нь

«Бие биеэ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм» (1 Петр 4:8).

Гэрлээд удаагүй хүмүүст янз бүрийн бэрхшээл тулгардаг. Үзэл бодол, сэтгэл мэдрэмж, аливаад хандах хандлага нь өөр өөр байдгаас болж бэрхшээл гардаг байж болох юм. Эсвэл гадны ямар нэг нөлөөнөөс, гэнэтийн явдлаас ч болох нь бий.

Бэрхшээлээс халгаж зугтмаар санагдаж болох ч давах хэрэгтэй гэж Библи зөвлөдөг (Матай 5:23, 24). Библийн зарчмыг ажил хэрэг болговол бэрхшээлийг давах хамгийн сайн аргыг та олж мэднэ.

 1 БЭРХШЭЭЛИЙН ТАЛААР ЯРИЛЦАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Ярих цаг» гэж байдаг (Номлогчийн үгс 3:1, 7). Тулгарсан асуудлын талаар цаг зав гарган ярилцаж байгаарай. Санасан бодсоноо ний нуугүй хэлээрэй. Ханьдаа үргэлж «үнэнээ» хэлж байгаарай (Ефес 4:25). Таагүй санагдаж, дургүй хүрсэн ч бүү маргаарай. Тайван, эелдэг байвал асуудлыг хурцатгалгүй, эвтэй ярилцаж чадна (Сургаалт үгс 15:1; 26:20).

Өөр саналтай байлаа ч ханиа хайрлаж, хүндэтгэх учиртайг санаж эелдэг байгаарай (Колоссай 4:6). Дуугаа хураахын оронд асуудлыг аль болох хурдан шийдэхийг хичээгээрэй (Ефес 4:26).

ЗӨВЛӨГӨӨ

  • Ярилцах цагаа тохироорой.

  • Яриаг нь таслахгүй анхааралтай сонсоорой. Танд ч гэсэн ярих боломж гарна.

 2 ЯРИАГ НЬ СОНСОЖ, СЭТГЭЛИЙГ НЬ ОЙЛГОХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» (Ром 12:10). Яаж сонсох нь тун чухал байдаг. «Энэрэнгүй, ... даруу байж», үзэл бодлыг нь ойлгохыг хичээгээрэй (1 Петр 3:8; Иаков 1:19). Сонсож байгаа дүр үзүүлж болохгүй. Боломжтой бол, ажлаа түр хойш нь тавиад анхааралтай сонсоорой. Эсвэл дараа ярилцаж болох эсэхийг асуугаарай. Ханиа өрсөлдөгч бус, хамтрагч гэж үздэг бол «уурлах сэтгэлийг ... урьтал» болгохгүй байж чадна (Номлогчийн үгс 7:9).

ЗӨВЛӨГӨӨ

  • Ханийн тань яриа таалагдахгүй байлаа ч яаран дүгнэлгүй анхааралтай сонсоорой.

  • Яагаад ингэж хэлэв гэж бодоорой. Нүүрний хувирал, дохио зангаа, дууных нь өнгийг ажиглаарай.

3 ТУУШТАЙ БАЙХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Хөдөлмөр бүхэн ашиг авчирна. Харин дэмий хоосон яриа ядууралд л хүргэнэ» (Сургаалт үгс 14:23). Санал нэгтэй шийдвэр гаргана гэдэг нэг хэрэг. Тууштай байн шийдвэрээ хэрэгжүүлнэ гэдэг өөр хэрэг. Үүний тулд зүтгэл гарган, их хөдөлмөрлөх шаардлага гарах биз ээ. Ингэж байж л үр дүнд хүрнэ (Сургаалт үгс 10:4). Хамт зүтгэвэл «ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно» (Номлогчийн үгс 4:9)

ЗӨВЛӨГӨӨ

  • Бэрхшээлийг давахын тулд хэн нь юу хийхээ тодорхой шийдээрэй.

  • Шийдвэрээ хэр зэрэг амжилттай хэрэгжүүлж байгаагаа үе үе дүгнээрэй.