Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 14

Эхлэгчийг хэрхэн сургадаг вэ?

Эхлэгчийг хэрхэн сургадаг вэ?

Америкийн Нэгдсэн Улс

«Гилеад» сургууль, Нью-Йоркийн Паттерсон

Панам

Еховагийн Гэрчүүд Бурхнаар заалгахын чухлыг эрхэмлэж ирсэн. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд олон цаг зарцуулдаг хүмүүс тусгай сургуульд сурдаг. Үүний ачаар «үйлчлэлээ гүйцээдэг» (2 Тимот 4:5).

Эхлэгчийн сургууль. Байнгын эхлэгчээр нэг жил үйлчилсэн хүн, гол төлөв цуглааны танхимд болдог 6 өдрийн сургалтад хамрагддаг. Энэ сургуулийн зорилго нь Еховатай илүү дотносох, дэлгэрүүлэх ур чадвараа бүх талаар сайжруулах, тууштай, үнэнч үйлчлэхэд нь эхлэгчид туслах явдал юм.

Сайн мэдээ тунхаглагчийн сургууль. Энэ сургууль нь хэрэгцээтэй газар үйлчлэх хүсэлтэй, туршлагатай эхлэгчдийг хоёр сар сургадаг. Дэлхий дээр амьдарч байсан, сайн мэдээний хамгийн агуу тунхаглагч Есүс Христийг дуурайдаг тэд «Би энд байна. Намайг явуулаач» гэдэг (Исаиа 6:8; Иохан 7:29). Шинэ газар очиход урьдынхаасаа илүү жирийн амьдарч, цаг агаар, ахуй соёл, хоол унданд нь дасан зохицох, бас шинэ хэл сурах хэрэг гарч мэднэ. Энэ сургуульд 23–65 насны ганц бие, гэрлэсэн хүмүүс сурч, үүрэг даалгавраа амжилттай биелүүлэхэд шаардлагатай зан чанар, Еховад болон байгууллагад нь илүү үр бүтээлтэй үйлчлэх чадвартай болоход тустай бүхнийг заалгадаг.

Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургууль. «Гилеад» гэдэг еврей үг «Гэрч овоо» гэсэн утгатай. 1943 онд байгуулагдсан «Гилеад» сургууль 8 000 гаруй төгсөгчөө үнэнийг «дэлхийн хязгаар хүртэл» гэрчлүүлэхээр илгээсэн бөгөөд энэ зорилго их амжилттай биелж байна (Үйлс 13:47). Жишээ нь, миссионерүүдийг очиход ганц ч хуралгүй байсан Перу улс одоо 1 000 гаруй хуралтай. Бас Японд миссионерүүдийг очиход арав ч хүрэхгүй Гэрч байсан бол одоо 200 000 гаруй Гэрч байна. «Гилеад» сургуульд Бурхны Үгийг 5 сар нарийн судалдаг. Үйл ажиллагаагаа дэлхий дахинд тогтвортой, эрчимтэй явуулах зорилгоор тусгай эхлэгч, миссионер, салбарт үйлчилдэг болон дүүрэг хариуцдаг хүмүүсийг урьж, богино хугацаанд ихийг зааж сургадаг.

  •  Эхлэгчийн сургуулийн зорилго юу вэ?

  •  Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд ямар хүмүүс сурдаг вэ?