Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 27

Цуглааны танхимын номын сан бидэнд ямар ач тустай вэ?

Цуглааны танхимын номын сан бидэнд ямар ач тустай вэ?

Израиль

Чех

Бенин

Кайманы арлууд

Та Библийн мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд судалгаа хийхийг хүсдэг үү? Библийн зүйл эсвэл Библид гардаг хүн, газар орон болон ямар нэг зүйлийн талаар мэдэхийг хүсдэг үү? Эсвэл санааг тань зовоож байгаа асуудлыг шийдэхэд Библи туслах болов уу гэж боддог уу? Тийм бол цуглааны танхимын номын санд суугаарай.

Цуглааны танхимын номын санд ач тустай гарын авлага бий. Таны эх хэлээрх Еховагийн Гэрчүүдийн гаргасан Библид үндэслэсэн бүх хэвлэл танд байхгүй байж болох юм. Гэхдээ цуглааны танхимын номын санд сүүлд гарсан ихэнх хэвлэл байдаг. Бас Библийн янз бүрийн орчуулга, толь бичиг, өөр олон гарын авлага бий. Та номын санд цуглааны өмнө юм уу дараа чөлөөтэй сууж болно. Хэрэв номын санд компьютер байдаг бол «Харуулын цамхаг номын сан» гэдэг программыг хэрэглэж болно. Энэ бол манай байгууллагын олон хэвлэлийг багтаасан, сэдэв, үг эсвэл Библийн зүйлээр нь хайх боломжтой, хэрэглэхэд хялбар компьютерийн программ юм.

Цуглааны танхимын номын сан Амьдрал, үйл хэрэг цуглаанд оролцоход тустай. Даалгавраа сайн бэлдэхэд тань цуглааны танхимын номын сан тусална. Амьдрал, үйл хэрэг цуглааны хариуцагч уг номын санг хариуцаж, сүүлд гарсан хэвлэл байгаа эсэхийг магадалж, эмх цэгцтэй тавьсан эсэхийг шалгах үүрэгтэй. Хэрэгтэй мэдээллээ яаж олохыг цуглааны хариуцагч юм уу Библийн хичээл заадаг хүнээсээ асуугаарай. Номын сангийн хэвлэлийг цуглааны танхимаас авч явж болохгүй. Бас бид хэвлэл дээр ямар нэг юм бичиж тэмдэглэлгүй ариг гамтай хэрэглэхийг хичээдэг.

«Бурханы [тухай] мэдлэгийг олж авъя» гэвэл «нууцлагдсан эрдэнэ мэт» хайх ёстойг Библид бичжээ (Сургаалт үгс 2:1–5). Эрэл хайгуул хийхэд тань цуглааны танхимын номын сан тусална.

  •  Цуглааны танхимын номын санд ямар ямар гарын авлага байдаг вэ?

  •  Номын сангаас хэрэгтэй мэдээллээ авъя гэвэл хэнээс тусламж авч болох вэ?