Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 26

Бид цуглааны танхимаа хэрхэн арчилж торддог вэ?

Бид цуглааны танхимаа хэрхэн арчилж торддог вэ?

Эстони

Зимбабве

Монгол

Пуэрто-Рико

Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхим бол Бурхны ариун нэрийг авч явдаг жинхэнэ шүтлэгийн газар юм. Тиймээс бид танхимаа цэвэр үзэмжтэй байлгаж, засаж тордох ажилд оролцохыг завшаан, цэвэр шүтлэгийн маань салшгүй нэг хэсэг гэж үздэг. Энэ ажилд хэн ч оролцож болдог.

Цуглааны дараа цэвэрлэгээний ажилд сайн дураараа оролцох. Бид цуглааны дараа цуглааны танхимаа хөнгөн цэвэрлэдэг. Бас тогтмол их цэвэрлэгээ хийдэг. Ахлагч, туслах үйлчлэгч цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, юу хийхээ урьдчилан жагсааж бичсэний дагуу хийдэг. Бид шүүрдэх, шал угаах, тоос соруулах, тоос арчих, сандал байрлуулах, жорлон угаах болон ариутгах, толь арчих, цонх угаах, хог хаях, гаднах талбайгаа цэвэрлэх гэх мэтийн ажлыг хийдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цэвэрлэгээний ажилд оролцуулан шүтлэгийн газраа хүндэтгэхийг тэдэнд заадаг (Номлогчийн үгс 5:1).

Засварын ажилд туслах. Жил бүр цуглааны танхимын гадна болон дотор талд ямар ямар ажил хийх хэрэгтэйг нарийн шалгадаг. Үүний үндсэн дээр засвар тогтмол хийдгийн ачаар үргүй зардал гардаггүй (Шастирын дэд 24:13; 34:10). Цэвэр үзэмжтэй, тохь тухтай цуглааны танхим бол Бурхныг шүтэх зохистой газар юм. Бид цэвэрлэгээний ажилд оролцон Еховаг хайрлаж, шүтлэгийн газраа үнэлж эрхэмлэдгээ харуулдаг (Дуулал 122:1). Бас цуглааны танхимаа цэвэр байлгадаг нь бусдад таатай сэтгэгдэл төрүүлдэг (2 Коринт 6:3).

  •  Бид яагаад шүтлэгийн газраа онцгой анхаардаг вэ?

  •  Цуглааны танхимаа цэвэр үзэмжтэй байлгахын тулд ямар ямар арга хэмжээ авдаг вэ?

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

МАНАЙ ЦУГЛААН

Еховагийн Гэрчүүд цуглаанаа яаж явуулдаг вэ?

Бид Бурхныг хэрхэн шүтдэгийг мэдэж аваарай.