Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 9

Цуглаанд яаж сайн бэлдэх вэ?

Цуглаанд яаж сайн бэлдэх вэ?

Камбож

Украин

Та Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж байгаа бол үзэх материалаа урьдаас бэлддэг биз ээ. Илүү ихийг мэдэж авъя гэвэл цуглаанд ч урьдчилан бэлдэх нь сайн. Тогтмол бэлдэх хэвшилтэй байвал сайн үр дүнд хүрдэг.

Хэзээ, хаана бэлдэхээ шийдээрэй. Та хэзээ анхаарлаа хамгийн сайн төвлөрүүлж чаддаг вэ? Өглөө эрт, ажлааэхлэхийн өмнө үү эсвэл оройн цагаар, хүүхдээ унтуулсныхаа дараа юу? Та олон цаг зарцуулах боломжгүй бол хэдий хэрийн цаг гаргаж чадахаа нарийн тооцож, тогтсон цагаабаримтлахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Хэн ч саадболохооргүй газар олж, радио, зурагт, гар утас гэх мэтийн анхаарал сарниулах зүйлийнхээ дууг нь хаах юм уу унтраагаарай. Бэлдэхийнхээ өмнө залбирах нь санаа зовоосон зүйлээ мартан Бурхны Үгэнд анхаарлаа төвлөрүүлэхэдтустай (Филиппой 4:6, 7).

Материалыг судлахдаа гол санааг нь тэмдэглэж, хариулахад бэлдээрэй. Эхлээд бэлдэж буй материалтайгаа ерөнхийд нь танилцаарай. Өөрөөр хэлбэл, тухайн бүлэг юм уу өгүүллийн гарчгийг үзээд жижиг гарчгууд тухайн сэдэвтэй ямар холбоотойг бодоорой. Бас зурагтай танилцаж, гол санааг онцолдог давтах асуултуудыг үзээрэй. Дараа нь догол мөрүүдийг уншиж, доор нь байдаг асуултын хариуг олоорой. Иш татаагүй Библийн зүйлүүдийг уншиж, үзэж буй материалтай ямар холбоотойг бодож үзээрэй (Үйлс 17:11). Асуултын хариу болох гол үгийн доогуур нь зурах юм уу тэмдэглэвэл цуглаан дээр хариуг нь санахад хялбар болно. Тэгээд та хүсвэл цуглаан дээр гараа өргөн өөрийнхөө үгээр товчхон хариулж болно.

Цуглааны сэдэв долоо хоног болгон өөр өөр байдаг. Та цуглаанд бэлдвэл «эрдэнэсийн сан» буюу Библийн мэдлэгээ арвижуулна (Матай 13:51, 52).

  •  Цуглаанд бэлдэх ямар хэвшилтэй байж болох вэ?

  •  Цуглаанд хариулахын тулд яаж бэлдэж болох вэ?