Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 23

Бид хэвлэлээ хэрхэн бэлдэж, орчуулдаг вэ?

Бид хэвлэлээ хэрхэн бэлдэж, орчуулдаг вэ?

АНУ дахь Бичгийн хэлтэс

Өмнөд Солонгос

Армени

Бурунди

Шри-Ланк

Бид «сайн мэдээг» «аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд» чадах чинээгээрээ тунхаглахын тулд 750 гаруй хэлээр хэвлэл гаргадаг (Илчлэлт 14:6). Энэ амаргүй ажлыг олон орны зохиогчид, орчуулагчдын тусламжтай хийдэг. Тэд бүгдээрээ Еховагийн Гэрчүүд юм.

Эхийг англи хэлээр бэлддэг. Удирдах Зөвлөл байгууллагын төвд байдаг Бичгийн хэлтсийн үйл ажиллагааг хариуцдаг. Энэ хэлтэс нь байгууллагын төв болон зарим салбарт үйлчилдэг зохиогчдын ажил үүргийг хуваарилдаг. Янз бүрийн зохиогчид олон талын сэдвээр бичдэг учир манай хэвлэл олон хүний сонирхлыг татаж чаддаг.

Эхийг орчуулагчид руу илгээдэг. Бэлтгэсэн материалыг хянаж засаж, зөвшөөрсний дараа дэлхий даяар байдаг орчуулгын багууд руу электрон хэлбэрээр явуулдаг. Орчуулгын баг эхийг орчуулж, редакторлаж, хянадаг. Тэд англи хэлээс эх хэл рүүгээ утгыг нь зөв буулгахын тулд «үнэний үгсийг зөв» сонгохыг хичээдэг (Номлогчийн үгс 12:10).

Компьютер ажил хөнгөвчилдөг. Компьютер хүнийг орлож чадахгүй. Гэхдээ компьютерт суулгасан толь бичиг, программууд, судалгааны материалууд зохиогч болон орчуулагчдын ажлыг хөнгөвчилдөг. Еховагийн Гэрчүүд Хэвлэхэд бэлтгэх олон хэлний электрон систем (MEPS) зохион бүтээсэн. Энэ систем нь олон зуун хэлээр орчуулсан эхийг зураг бүхий хэвлэлийн эх загварт оруулж, хэвлэхэд бэлэн болгодог.

Бид ямар учраас ийм олон хэлээр, бүр хэдхэн мянган хүн ярьдаг хэлээр ч хэвлэл гаргахын тулд ингэж их хичээж мэрийдэг вэ? Учир нь, Ехова «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» (1 Тимот 2:3, 4).

  •  Бид хэвлэлээ хэрхэн бэлдэж гаргадаг вэ?

  •  Бид хэвлэлээ яагаад олон хэл рүү орчуулдаг вэ?