Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 15

Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?

Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?

Финлянд

Зааж сургах

Хоньчны эргэлт хийх

Дэлгэрүүлэх ажил хийх

Манай байгууллагад шашны цол хэргэмтэй, цалин хөлс авдаг хүн байдаггүй. Христиан хурал бий болсон цагаас эхлэн «Бурхны хурлыг» хариулах шаардлага хангасан ахлагчид томилогддог болсон (Үйлс 20:28, ШЕ). Сүнслэгээр төлөвшсөн ийм эрчүүд хурлын үйл ажиллагааг удирддаг. Тэд хурал буюу сүргийг «албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр» хариулдаг (1 Петр 5:1–3). Ахлагчид бидний төлөө юу хийдэг вэ?

Тэд бидэнд санаа тавьж, биднийг хамгаалдаг. Ахлагчид хурлын гишүүдэд Библиэс заавар зөвлөгөө өгч, Еховатай дотно байхад тусалдаг. Бурхан өөрсдөд нь ийм чухал үүрэг хүлээлгэснийг тэд ухамсарладаг учир ард түмнийг нь ноёлдоггүй. Харин бидний сайн сайханд санаа тавьж, баяр баясгалантай байхад тусалдаг (2 Коринт 1:24). Хоньчин хүн сүргийнхээ хонь нэг бүрд санаа тавьдгийн адил ахлагчид хурлынхаа гишүүн нэг бүртэй дотно танилцахыг хичээдэг (Сургаалт үгс 27:23).

Бурхны хүсэл тааллыг хэрхэн биелүүлэхийг зааж сургадаг. Ахлагчид итгэлийг маань бэхжүүлэхийн тулд долоо хоног болгоны цуглааныг хөтөлж явуулдаг (Үйлс 15:32). Бас идэвх зүтгэлтэй энэ эрчүүд бидэнтэй хамт дэлгэрүүлж, дэлгэрүүлэх ажлын янз бүрийн аргыг зааж сурган сайн мэдээ тунхаглах ажлыг удирддаг.

Хүн нэг бүрийг урамшуулан зоригжуулдаг. Ахлагчид биднийг Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд туслахын тулд гэрт маань ирэх юм уу цуглааны танхимд уулзаж, Библид үндэслэсэн зөвлөгөө өгч, тайвшруулдаг (Иаков 5:14, 15).

Ихэнх ахлагч хуралд үүрэг хүлээхээс гадна ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрийнхэндээ цаг зав гаргаж, ар гэрээ авч явах үүрэг хүлээдэг. Иймд нөр их хөдөлмөрлөдөг ахлагчид бидний хүндэтгэлийг хүлээдэг (1 Тесалоник 5:12, 13).

  •  Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?

  •  Ахлагчид хурлын гишүүн бүрд санаа тавьдгаа хэрхэн харуулдаг вэ?