Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 8

Цуглаанд очихдоо цэвэр үзэмжтэй хувцасладгийн маань учир юу вэ?

Цуглаанд очихдоо цэвэр үзэмжтэй хувцасладгийн маань учир юу вэ?

Исланд

Мексик

Гвиней-Бисау

Филиппин

Та энэ товхимлын зурагнуудаас Еховагийн Гэрчүүд цуглаандаа явахдаа цэвэр үзэмжтэй хувцасладгийг анзаарсан байх. Бид яагаад хувцаслалт, гадаад байдалдаа ингэж их анхаардаг вэ?

Бурхнаа хүндэтгэдгээ харуулдаг. Бурхан хүний гадаад байдлаас илүү доторхыг анхаардаг (1 Самуел 16:7). Гэхдээ бид Бурхныг шүтэхээр цуглахдаа Бурхнаа, итгэл нэгтнүүдээ хүндэтгэдгээ харуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Шүүх хуралд оролцох хүн шүүгчийн байр суурийг хүндэтгэн гадаад байдлаа анхаарах нь лавтай. Үүнтэй адилаар, бид «Газар дэлхийн Шүүгч» Ехова Бурхнаа хүндэтгэж, шүтлэгийн газраа ариун гэж үздэг учир цуглаанд очихдоо гадаад байдлаа анхаардаг (Эхлэл 18:25).

Библийн зарчмын дагуу амьдардгаа харуулдаг. Библи христиануудад «даруу, түвшин» хувцаслахыг уриалдаг (1 Тимот 2:9, 10). «Даруу» хувцаслах гэдэг нь анхаарал татсан, ил задгай юм уу дур тачаал хөдөлгөх хувцас өмсөхгүй гэсэн үг. «Түвшин» хувцаслах гэдэг нь хайш яйш юм уу хэтэрхий загвар хөөсөн биш боловч үзэмжтэй сайхан хувцаслана гэсэн үг. Библийн эдгээр зарчим өмсөж зүүхээ сонгох эрх чөлөөг маань хааж боодоггүй бөгөөд христианууд нэг л хэв загвараар хувцасладаг юм биш ээ. Бид үзэмжтэй сайхан хувцаслаж, гадаад байдлаа анхаардаг учир «Аврагч Бурхны сургаалыг» үггүйгээр «чимэн», «Бурханыг алдаршуулдаг» (Тит 2:10, ШЕ; 1 Петр 2:12). Цуглаанд очихдоо хувцас, гадаад байдлаа анхаардаг маань хүмүүст Еховаг шүтэх шүтлэгийн талаар зөв ойлголттой болоход ач тустай.

Та хувцас хунартаа санаа зоволгүй цуглааны танхимд ирээрэй. Бид үнэтэй, ганган хувцас өмсөхийг чухалд үздэггүй, хамгийн гол нь зохистой, цэвэр цэмцгэр, даруу хувцаслахыг хичээдэг.

  •  Бид Бурхнаа шүтэхдээ хувцас хунараа анхаарах нь хэрчухал бэ?

  •  Бид хувцас хунар, гадаад байдлаа анхаарахдаа ямар ямар зарчмыг удирдлага болгодог вэ?