Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

Та Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх үү?

Та Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх үү?

Таныг цаг гарган энэ товхимлыг судалж, Еховагийн Гэрчүүд бидэнтэй, манай байгууллагатай, үйл ажиллагаатай маань танилцсанд талархаж байна. Та энэ товхимлыг үзээд өнөөдөр Еховагийн хүсэл тааллыг ямар хүмүүс биелүүлдгийг мэддэг болсон гэж найдаж байна. Таныг цаашдаа ч Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлэн, сурч мэдсэнээ гэр бүлийнхэн, найз нөхдөдөө ярьж, манай цуглаанд тогтмол ирэн бидэнтэй нөхөрлөөсэй гэж хүсэж байна (Еврей 10:23–25).

Та Еховагийн тухай илүү ихийг мэдэх тусам танд хайртайг нь бас мэдэрнэ. Яваандаа хайрыг нь хайраар хариулах гэж чадах бүхнээ хийхийг хүсэх биз ээ (1 Иохан 4:8–10, 19). Энэ хүслээ өдөр тутмын амьдралаараа хэрхэн харуулж болох вэ? Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах нь ямар ач тустай вэ? Бидэнтэй хамт Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд тань юу туслах вэ? Танд Библийн хичээл заадаг хүн эдгээр асуултын хариуг олоход дуртайяа тусална. Та болон танай гэр бүлийнхэн мөнх амийн найдвар өвөрлөн «Бурханы хайран дотор өөрсдийгөө сахих» болтугай (Иуда 21).

Таныг дараах номыг судлан үнэний замаар замнаж ахиц дэвшил гаргаасай гэж уриалж байна.