Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 19

Итгэмжит ухаалаг боол гэж хэн бэ?

Итгэмжит ухаалаг боол гэж хэн бэ?

Бид бүгдээрээ сүнслэг хоолноос ач тус хүртдэг

Есүс үхэхийнхээ өмнөхөн Петр Иаков Иохан Андрей гэдэг дөрвөн шавьтайгаа ярилцжээ. Эцсийн өдрүүдэд өөрийг нь залран байхад ямар шинж тэмдэг илрэхийг хэлээд «Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?» гэсэн чухал асуулт хөндсөн (Матай 24:3, 45; Марк 13:3, 4). Тэрбээр «эзний» хувьд төгсгөлийн цаг үед ч дагалдагчдад нь сүнслэг хоол буюу Бурхны тухай мэдлэгийг тасралтгүй өгөх хүмүүсийг томилно гэж шавь нартаа батлан хэлсэн. Тэгвэл итгэмжит ухаалаг боол гэж хэн бэ?

Есүсийн тослогдсон дагалдагчдаас бүрддэг жижиг бүлэг. «Боол» бол Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл юм. «Боол» нь итгэл нэгтнүүддээ сүнслэг хоолыг цагт нь өгдөг. Бид энэ итгэмжит боолыг «цагт нь хоол ундыг» өгнө гэдэгт найддаг (Лук 12:42).

Боол Бурхны «гэр бүлийг» хариуцдаг (1 Тимот 3:15). Есүс тэр боолд Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсгийг хариуцах хүндтэй үүрэг оноосон. Үүнд байгууллагын бүх эд хөрөнгийг хариуцах, дэлгэрүүлэх ажлыг удирдан чиглүүлэх, биднийг хурлаар дамжуулан сургах гэх мэтийн үүрэг ордог. Тиймээс «итгэмжит ухаалаг боол» дэлгэрүүлэх ажилд хэрэглэдэг хэвлэл болон цуглаан, чуулганаар дамжуулан бидэнд хэрэгтэй бүхнийг цаг тухайд нь өгдөг.

Боол Библийн үнэнийг сахин хамгаалж, сайн мэдээг тунхаглах ажилд итгэмжтэй байж, Христийн дэлхий дэх эзэмшлийг хариуцахдаа ухаалаг ханддаг (Үйлс 10:42). Ехова тэдний ажлыг ивээж, сүнслэг хоол ундаар элбэг дэлбэг хангадгийн ачаар ард түмэн нь өсөн нэмэгдэж байна (Исаиа 60:22; 65:13).

  •  Есүс сүнслэг хоолыг шавь нартаа өгүүлэхээр хэнийг томилсон бэ?

  •  Боол итгэмжит, ухаалаг гэдгээ хэрхэн баталдаг вэ?