Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?

 ХИЧЭЭЛ 10

Гэр бүлийн хичээл гэж юу вэ?

Гэр бүлийн хичээл гэж юу вэ?

Өмнөд Солонгос

Бразил

Австрали

Гвиней

Ехова эрт дээр үеэс гэр бүлүүдийг сүнслэг байдлаабэхжүүлж, бие биетэйгээ улам дотносохын тулд цагаа хамт өнгөрөөхийг уриалж ирсэн (Дэд хууль 6:6, 7). Тиймээс Еховагийн Гэрчүүд долоо хоног болгон гэр бүлээрээ хамтдаа хэрэгцээндээ тохируулан сүнслэг зүйлийг тайван орчинд ярилцах цаг гаргадаг. Ганц бие юм уу гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаггүй хүн ч гэсэн Еховатай дотносохын тулд цаг гарган сонирхсон сэдвээрээ Библийг бие даансудлах нь чухал.

Гэр бүлийн хичээл хийвэл Еховатай дотносно. «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» (Иаков 4:8). Бид Еховагийн зан чанар, үйл хэргийнх нь талаар Библиэс нямбай судалдаг бол түүнийг илүү сайн таньж мэднэ. Гэр бүлийн хичээлийг хийж эхлэх энгийн арга бол Библийг хамтдаа унших явдал юм. Тухайлбал, Амьдрал, үйл хэрэг цуглааныхуваарийн дагуу Библийг хамтдаа чанга уншиж болно.Гэр бүлийн гишүүн бүрд унших хэсгийг хуваарилан өгч, дараа нь Библиэс сурч мэдсэнээ ярилцаж болно.

Гэр бүлийн хичээл хийвэл бие биетэйгээ дотносно. Гэр бүлээрээ Библийг хамтдаа судалбал нөхөр эхнэр, эцэг эх хүүхдүүдийн харьцаа улам дотносдог. Энэ хичээлийг баяр хөөртэй, халуун дулаан уур амьсгалтай, гэр бүлийн гишүүн бүрийн хүсэн хүлээдэг цаг болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан «Харуулын цамхаг» сэтгүүл юм уу бусад ном хэвлэл эсвэл манай jw.org вэб сайтаас амьдралд нь хэрэгтэй материал сонгон ярилцаж болно. Бас сургууль дээр нь тулгардаг бэрхшээлийг яаж даван туулахыг ярилцаж болох юм. JW телевизийн хөтөлбөр (tv.jw.org) үзээд ярилцаж яагаад болохгүй гэж? Түүнээс гадна, цуглаан дээр дуулах дууг бэлдэх, хичээлийн дараа цай уух гэх зэргээр цагийг хамтдаа өнгөрөөж болно.

Долоо хоног болгон хамтдаа Еховаг шүтэхийн тулд тусгай цаг гаргадаг бол гэр бүлийн бүх гишүүн Бурхны Үгийг судлахын баяр хөөр эдэлнэ. Ехова ч танай гэр бүлийнхний гаргадаг хүчин чармайлтыг арвин ихээр ивээнэ (Дуулал 1:1–3).

  •  Еховагийн Гэрчүүд яагаад гэр бүлийн хичээл хийх цаггаргадаг вэ?

  •  Эцэг эхчүүд гэр бүлийн хичээлийг бүх гишүүнд сонирхолтойболгохын тулд юу хийж болох вэ?